“Таван сумтан”-ы тархины цэнэг
Эв нэгдлийн сум атгасан хэвээр ч АН-ын таван нэр дэвшигчийн дундах өрсөлдөөн ширүүн өрнөж байна. Тэднийг дэмжигчид ч өөрсдийн мессежүүдээ сошиалаар түгээж байгаа. Жишээ нь, нэр дэвшигчдийн хэлсэн хамгийн оновчтой үгсийг түүж, цахим орчинд түгээж, олны итгэлийг татахыг хичээнэ. Өнгөрсөн одоо ирээдүйн он цагийнх нь товчооныг дурьдана. Тэгвэл нэр дэвшигчдийн хамгийн чухал үзүүлэлт болох боловсролын байдлыг нь эмхэтгэн харьцуулж гаргасан нь анхаарал татжээ.
Энд дурдсанаар, Д.Эрдэнэбат 1977-1983 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль төгссөн. Авто-инженер, механик мэргэжилтэй. Орос хэлтэй.
Н.Алтанхуяг 1981 онд МУИС төгссөн. Биофизикч, физикийн багш мэргэжилтэй.
Л.Гантөмөр 1996 онд Японы Сэндай коллежийг Цахилгаан холбооны инженер, 1999 онд Японы Нагаока технологийн их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн. Япон, Англи, Орос хэлтэй.
Ж.Батзандан 1993 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 1994 онд БНУУ-ын Будапешт хотын хэлний бэлтгэлийн дээд сургууль, 1999 онд БНУУ-ын Мишкольцийн их сургуулийг Улс төр судлаач, эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны доктор. Англи, Орос, Унгар хэлтэй.
С.Эрдэнэ 1984 онд Цэргийн Нэгдсэн сургууль, 1995-1997 онд Отгонтэнгэр их сургуулийн хуульч, хууль зүйн ухааны магистр, докторант, 1998-2000 онд Удирдлагын академи, төрийн удирдлагын менежер, 2006 оноос Удирдлагын академи, докторант.
Онцлон хэлэхэд, гурван хэлний боловсролтой нэр дэвшичид Ж.Батзандан, Л.Гантөмөр байгаа бол хуульч мэргэжилтэй хоёр нэр дэвшигч байгаа нь С.Эрдэнэ, Ж.Батзандан нар байна.
АН-ын даргад нэр дэвшигч “таван сумтан”-ы тархины цэнэгийг ийнхүү уудаллаа.
Д.Билгүүн
BATAAR.MN
URL: