МОНГОЛЧУУДЫН ЦЭЭРЛЭХ ЁСНООС: ҮҮД ХААЛГАТАЙ ХОЛБООТОЙ ЦЭЭРЛЭХ ЁС
Монголчуудын уламжлалт цээрлэх ёс бол олон мянган жилийн түүхтэй. Монгол айл цаашлаад монгол улс үүд хаалгандаа хамгийн их анхаарал тавьж бурууг цээрлэдэг ёстой. Монголчууд бидний уламжлалт сууц гэрийг барихад заавал үүд хаалгаа хамгийн түрүүнд босгодог билээ. Улсын хил бол манай улсын үүд хаалга мөн. Харин айл гэрийн үүд бол тухайн айлын өнгө төрхийг илтгэнэ. Тиймээс энэ цагт доор өгүүлэх сургаал үгс хэн хүнд ихийг бодуулах буй за. Юутай ч Монголын цээрлэх ёсонд үүд хаалгатай холбоотой ямар цээр байдгийг цухас боловч өгүүлэх доорх зүйлсийг сургамж болгон хүргэж байна.
-Үүд алдалж зогсохыг муу ёр хэмээн цээрлэнэ. Зөрчвөөс цовдлуулахын ёр гэнэ.
-Үүд хаалга чанга савж хаахыг цээрлэнэ. Эс цээрлэвээс айл гэрийн сүр сүлдийг зайлуулж, эв эвдрэв гэж үзнэ.
-Үудээр шагайж өнгөрөхийг цээрлэнэ. Хар санаа өвөрлөгч, эс бөгөөс хий юм үүдээр шагайдаг гэх тул муу ёр гэнэ.
-Үүдээр орохдоо хүүхэд багачууд, залуу идэр нь урьтан орохыг цээрлэнэ. Ахмад настан тэргүүлж орох нь хүндэтгэл болой.
-Үүдээр гарахдаа ахмад нь урьтаж гарахыг цээрлэнэ. Дүүмэд нь эхлэн гардаг. Хүндлэхийн ёс болой.
-Үүдээр ус цацах. асгахыг цээрлэнэ. Эс цээрлэбээс үүдэн сахиусаа ус, угаадсаар сүрчсэнтэй адил гэнэ.
-Үүд сөхөн орж гарахдаа буруу (баруун) талыг цээрлэнэ. Заавал эүүн талыг сөхөн орж гарна. Эс дагаваас «Зуу хүртэл тоо мэдэхгүй, зүүн баруун зүгээ мэдэхгүй» гэнэ.
-Үүднээс урагш ойрхон гадаалах (морь харах)-ыг цээрлэнэ. Айл гэр, хот хороо бузарлав гэнэ.
-Үүдээр хүн орж ирэх үед өөдеөс нь хогийн шүүр барин зогсох, хог цэвэрлэх, хог гаргахыг цээрлэнэ. Эс цээрлэвээс хвөж тууж буйн тэмдэг гэх буюу доромжлов гэнэ.
-Үүдээр хэн нэгэн гадагшаа гарах үес гэрт үлдэгсэд үсээ самнах, сул байлгахыг муу ёр удна хэмээн цээрлэнэ.
-Үүдээр айл гэрийн хэн нэг нь гадагш гарах, алс хол явах үес гэрийн дотор үлдсэн хүн зүү утас барьж үйл оёхыг цээрлэнэ. Эс цээрлэбэл одогсодын явдал урт, бүтэн удаан болно гэнэ.
-Үүдэндээ хоосон сав суулга дээш харуулан тавихыг цээрлэнэ. Заавал хемөрч тавина.
Х.НЯМБУУ, Ц.НАЦАГДОРЖ
МОНГОЛЧУУДЫН ЦЭЭРЛЭХ ЁСНЫ ХУРААНГУЙ ТОЛИОС Улаанбаатар 1993
URL: