С.Оюун УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өргөдөл гаргажээ

6701

УИХ-ын гишүүн асан С.Оюун УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өргөдөл ирүүлжээ. Уг өргөдөлд Төрийн нууцын тухай хуулийг шүүн таслах ажиллагаанд хэрэглэсэн байдалд хяналт тавихыг хүссэн байна.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүх хэлэлцээд өнгөрсөн сарын 27-нд шийдвэрээ гаргасан ч үүнийг С.Оюун эсэргүүцэж буйгаар илэрхийлсэн мэдэгдэл гаргасан билээ.

Тэрбээр Уг мэдэгдэлд “Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна. Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж шүүх ажиллагааг хаалттай явууллаа. Хэрэгт холбогдох, гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс Нийслэлийн хяналтын прокурорт хандан гаргаж мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй юм. Шүүх хуралдаанд хохирогч бидний өмнөөс өмгөөлөгч оролцож байр суурийг маань хуульзүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцтэгэгч нарт холбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна” хэмээсэн. Тэрбээр уг мэдэгдэлтэй утга бүхий өргөдлийг УИХ-д хүргүүлсэн байна.

http://www.24tsag.mn/content/144592.shtml


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих