Курилын аралд галт уул сэрлээ
Курилын арлуудын нгэг болох Парамушир аралд байдаг Чикурачки галт уул сэргэн, үнс нурам хаяж эхэлжээ. Галт уулын утаа гурван км өндөрт оргилж байгаа аж. Галт уулын утаа 10 км болоход нислэгийн аюулгүй байдалд саад учруулж эхэлдэг юм байна. Тиймээс үнс нурам хэзээ ч энэ хэмжээний өндөрт хүрэх магадлалтай гэж үзэн аюулын төвшинг шар өнгө болгон нэмэгдүүлжээ. Камчатка орчим нь Япон, АНУ-ыг ОХУ, Европтой холбодог агаарын гол зам учир агаарын тээврийн компаниуд байдлыг анхааралтай ажиглаж байгаа аж. Сүүлд авсан мэдээгээр, Чикурачкигаас гадна Камчаткад байдаг Алаид гэдэг галт уул мөн сэргэж эхэлжээ. С.Төгөлдөр
URL: