Цагдаагийн тусгайгийн таван ажилтан хүн зодож танхайрчээ
ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын таван албан хаагч уушийн газарт хүн зодож гэмтээсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, тэд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Дурсахуй” гэх бааранд хүн зодож танхайрсан аж.
Одоогоор хэргийг тус дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа бөгөөд ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Удахгүй харьяаллын дагуу Мөрдөн байцаах газрын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлэхээр болжээ.
Б.Анир
URL: