Тавантолгойд хятад иргэн монгол жолоочийн аминд хүрсэн хэрэг гарчээ
Өнгөрөгч 2016 оны 12-р сарын 30-ны өдөр Тавантолгойн нүүрсний ордод нүүрс тээвэрлэдэг байсан монгол жолоочийг хятад иргэд зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тухайн үед хятадууд олноороо нийлж санаатайгаар, монгол хүний амь насыг хөнөөсөн юм байна. Уг хэргийг Тавантолгойн удирдлагууд болон цагдаагийнхан нууцалсаар байгаа юм. Ямартай ч хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлжээ.
URL: