Интернет охидыг хэрцгий догшин болгодог
Сонин, сэтгүүл, телевиз, интернэт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд охид бүсгүйчүүдийн сэтгэл зүйн байдалд таагүй нөлөө үзүүлдэг болохыг эрдэмтэд нотложээ. Мэргэжилтнүүд энэ бүх мэдээллийн хэрэгслүүд нь хэрцгий догшин авирыг бий болгодог хэмээн үзэв.
Харин сэтгэл зүйчид үүний эсрэг бодолтой байгаа юм. Учир нь тэд нэлээн урт хугацааны судал¬гаа, шинжилгээний ажил хийсний явцад мэдээллийн хэрэгслүүдийн эерэг талыг ч олж илрүүлсэн байна. Эдгээрийн тусламжтайгаар охид бүсгүйчүүд өөдгүй зангаасаа ангижран бусдыг энэрэн нигүүлсэж, өрөвдөж хайрлах сэтгэлтэй болдгоос гадна аливаа тохиолдолд бусдад туслахад бэлэн болдог аж. Шинжээчдийн үзэж байгаагаар кинонууд болон видео тоглоомууд нь мөн эерэг нөлөө үзүүлэх талтай гэнэ. Ялангуяа энэ мэдээллийг хүүхдүүд нь компьютер тоглоом болон интернэтийн хамааралд орсон эцэг, эхчүүд анхааралдаа авах нь зүйтэй юм. Ер нь бол эерэг зөв зугаа цэнгээний хэрэгслүүд олноор байдаг билээ.
Жишээлбэл, танин мэдэхүйн ач холболдол бүхий толгой ажиллуулсан тоглоомуудыг тоглож болно. Жишээ нь, компьютерийн тусламжтайгаар газар зүйн ухааныг судлаж байна. Интернэтээр дамжуулан янз бүрийн орнуудад зочилж тэнд байдаг түүх соёлын дурсгалт зүйлсүүдийг мэдэж болох талтай. Тэгвэл зарим нэг тоглоомууд урьдын адил хэрцгий догшин санаа бодлыг үүсгэж байгаа юм. Заримдаа тоглоом тоглохдоо амжилт олоогүйгээс үүдэн уур бухимдал юм уу хорсол төрдөг гэнэ. Тиймээс та хүүхдийнхээ тоглоом наадгайг сонгож өгөхдөө тухайн тоглоомын утга учир юунд оршиж байгааг анхааралдаа авах хэрэгтэй. Өөр нэг том асуудал бол телевизорын өмнө хэтэрхий удаанаар цагийг өнгөрүүлэх байдал юм. Энд мөн та хүүхэд тань ямар нэвтрүүлэг болон киног үзэж буйг анхаарч байх нь зүйтэй. Ялангуяа алаан талаан, хэрцгий догшин байдлыг харуулсан кинонуудыг үзүүлэхээс зайлсхийх ёстой юм.
Маш нууц сониноос
URL: