Н.Амарзаяа гишүүн бохь зажилж байгаа нь олны дургүйцлийг хүргэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдаан байнга л бохь зажилж ангас, ангас гээд сууж байгаа харагддаг. Уг нь бохь шүд, ам цэвэрлэх, үнэр дарах л зориулалттай зүйл. Тэгвэл хуралдааны танхимд амаа цэвэрлээд, үнэрээ дараад бохь зажлаад сууж бай гэж л түүнийг УИХ-д сонгоогүй байлтай.
Тухайлбал, өчигдөр Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Гэтэл тус хэлэлцүүлгийн туршид өнөөх эрхэм гишүүн маань бохь зажлаад түмэн завгүй өнгөрүүллээ.
Эрхэм гишүүний гаргаж байгаа байдал нь хэлэлцэж байгаа асуудлыг огт сонирхохгүй тоохгүй байгаагийн нэг илрэл юм. Гэтэл Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээг гатлаад үндэсний сүйрлийн түвшинд хүрээд байхад гишүүн хатагтайд ядаж сонсож байгаа дүр үзүүлэх сэтгэл алга байна. Энэ бичлэгийг үзсэн зарим иргэд ийм гишүүн байдаг юм уу хэмээн гайхацгаасан гэнэ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Mal awgai enees oligtoi ym bhgu l bsiin bhdaa
Амарзаяад утааны тухай бодох ухаан дутна, зүгээр л дутна шүү
Энэ мал авгайгаас олигтой юм байгаагүй юмөө. Нөгөө нь Бадараа гэж юутай ч харьцуулашгүй хог новш байсийн. Нам даргасан малнууд шдээ. Амарзаяа үнэндээ гурван жил дунд сургуульд багшилсанаас өөр ямар ч ажил хийж үзээгүй, зүгээр л гэрийн авгай шдээ.
gudamjnii huuhen zahiin
ooriigoo ehleed zas