Хямдрал нэрээр үйлчлүүлэгчдээ хулхидахаа болиоч ээ “Номин”-ынхоон!

d6ffa808d60096c1efcb5503ec4a8ea8“Бараанууд 50-80 хувиар хямдарлаа”, “хаа ч байхгүй хямдрал”, “зад хямдрал үргэлжилсээр” гэх мэт сүржин сурталчилгаануудад иргэд хууртсаар л..

Саяхан Номин их дэлгүүрээр үйлчлүүлсэн нэгэн үйлчлүүлэгч “Гурван долоо хоногийн өмнө Номингийн тоглоомны тэнгэрт хадсан өндөр үнийг гайхан пост оруулж байсан даа.

Тэр үед энэ цасан ширхэг 3999 төгрөг гэсэн үнэ хадсан байлаа. Өнөөдөр орсон чинь 6999 төгрөг гэж бичээд улаанаар чагталчиж. Тэгээд дор нь нөгөө хуучин үнээ тавьчиж. Үнэ нь 50-70 хувь хямдарчаад байгаа юм гэнээ. Жинхэнэ хошин шог (өнөөдрийн болоод 3 долоо хоногийн өмнө авсан 2 зураг) хэмээн фэйсбүүк  хуудсандаа зурагтай нь постолжээ.

Бидний сонгож авсан жишээ л энэ болохоос зөвхөн Номин гэлтгүй бусад сүлжээ дэлгүүрүүд баяр далимдуулан бараа, бүтээгдэхүүнийн үнээ огцом нэмсэн талаар иргэд санал шүүмжлэлээ хэлсээр байгаа юм.

Өөрөөр хэлбэл, манай улсад баярын сарууд эхлэхээр бараа бүтээгдэхүүнээ бараг л үнэгүй өгч байна, зад хямдрууллаа гэсэн рекламыг худалдаа эрхлэгч байгууллагууд цацаж эхэлдэг ч хэрэг дээрээ хямдарсан зүйл байдаггүй.

Хямдарсан бараа нь бодит байдал дээр хугацаа нь дөхсөн, сонголтгүй, хуучирсан, эсвэл үнийг нь өсгөөд тавьчихсан бараагаа хуучин үнэнд нь буулгаснаа зад хямдрал гэж тайлбарладаг.

Ингэж  хямдрал нэрээр иргэдийн халаасыг сэгсэрч байгаа бизнес эрхлэгчдийг хянах хууль байдаг ч иргэд гомдол гаргадаггүй учраас тэдэнд шалгалт хийх эрх нь төрийн байгууллагад байдаггүй. Тэгэхээр иргэд ч өөрсдийн эрх ашгийг хэрхэн хамгаалахаа мэддэг, бизнесийн байгууллагууд үйлчлүүлэгчдээ хуурдаггүй, хүндэтгэдэг, ёстой байх шаардлагатай талаар холбогдох албаны хүн учирлаж байна.

Г.Сар

zuv.mn


URL:

Tags:

Нэр: ЦАГААН САР Огноо: 2 January 2017

БОЛЬЁ ОО

Нэр: Zochin Огноо: 2 January 2017

Nomin aimaar sh dee,buun zalii. Hunii tarhiig ugaadag, odoo bur oron nutagt

Нэр: Anonymous Огноо: 2 January 2017

Эрхэм сэтгуул Г.Сар минээ бичиж байгаа зуйлдээ ул суурьтай хандаж буруу ташаа мэдээлэл хургэхээ болимоор юм даа. 2оор барааны зураг тавьчихаад л ядаж тайлбарыг нь уншмаар юм даа.

Нэр: Anonymous Огноо: 2 January 2017

11 сарын 28 өдөр 3999₮ – 12 сарын 29 өдөр бас 3999₮ гэж хямдарсан гэнээ хаххаа

Нэр: Anonymous Огноо: 2 January 2017

Хазгар Баярсайхан миньдээ больдоо. Луйварчин Монгол зангаа боль. Худалдааны салбараал хөгжүүл.. Шуналтаж барилга даатгал юу юулууч үсчэв.

Нэр: irgen Огноо: 3 January 2017

za ter hyamdral yaahav, nogoo hunsende anhaarmaar baina. manaih umnu 2-3 udaa nogooni tasgaas n baitsaa avhad dotroos har hattsan hugztei baisnig hayasan udaatai. dahij nomingoos nogoo avaltgui, hor l zarj mungu oldog l gesen ug

Нэр: z Огноо: 3 January 2017

ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН ЧИНЬ АНХ ТӨМӨР ЗАМД АМЬДАРЧ БАЙСАН ЮМ БАЙНА ТЭГЭЭД БАЙРАА ЗАРААД НҮҮЖ ОЧСОН ГАЗАР БОЛГОНДОО ЖООХОН ХӨВГҮҮДИЙГ ОРОЛДДОГ БУЗАР БУЛАЙ НӨХӨР БАЙДАГ ГЭНЭЭ

Нэр: Үйлчлүүлэгч Огноо: 15 November 2019

2 жилийн өмнө хар баасан гаригаар хөргөгч авахаар очсон. 1180 мянгаар авахад 20% бонус орсон. тэр оройдоо л юм авахгүй бол дараа нь хүчингүй гээд бонусаа ашиглаад телевизор авлаа, дахиад л 20% ороод, ашиглаад принтэр, г.м. оройжингоо л юм болов, төлөвлөөгүй хэдэн бараа аваад мөнгө маань ч дууслаа. Хөргөгч маань доголдоод 2 хоноод дахиад очлоо. нөгөөх чинь 980 мянга болчиж. хүний кармаа сэгсрэхдээ гаргуун, үнэхээр эзэндээ үнэнч сайн маркетингийн мэргэжилтнүүдтэй юм билээ

Сэтгэгдэл бичих