С.Жавхлан гишүүн утааны эсрэг “Ээ халаг” хэмээх дуу бичжээ
УИХ-ын гишүүн, МУГЖ, дуучин С.Жавхлан шинэ оны босгон дээр “Ээ халаг” нэртэй шинэхэн уран бүтээлээ цацжээ. Утааны эсрэг агуулгатай түүний энэ дуу тун сүрхий үг сонголттой ажээ. Тухайлбал, “Уушиг сагсаагаад байна, Ямар цагийн гай нь энэ вэ?, Зүүдний хар тамд бид л байна” гэх мэтээр хүүрнэх аж.
Энэ удаагийн дууг тэрбээр өөрөө дуулсангүй. Харин үгийг нь зохиогоод Ж.Энхбаяр хэмээх залуу дуучнаар дуулуулжээ. Дууны үгийг хүргэж байна.
Дуучин Жаргалсайханы ЭНХБАЯР
үг МУГЖ Самандын ЖАВХЛАН
ая СТА Бадарчийн МАГСАРЖАВ
“ЭЭ ХАЛАГ”
Уушиг сагсаагаад байна
Утаанд хахаад байна
Ямар цагийн гай нь энэ вэ?
Яана даа хэдэн хүүхдүүд минь
Дахилт:
Ээ халаг ээ халаг
Энэ юу л болоод байна вэ?
Зүрх минь зүсэгдээд байна
Зүүдний хар тамд бид л байна
Хэлэх үг олдохгүй юм
Хэдэн хүүхдүүд минь яана даа
Дахилт:
Ээ халаг ээ халаг
Энэ юу л болоод байна вэ?
Элэг минь эмтрээд л байна
Эрлэг там гэдэг нь энэ үү?
Элбэрэл журам гэж алга л байна
Эвий олон минь яана даа яана
Дахилт:
Ээ халаг ээ халаг
Энэ юу л болоод байна вэ?
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ene tsag ueiin tulgamsan asuudluudiin neg yahiin araggui une tsag ue ee olson saihan duu duulsan bn urgelj demjij ywdag shuu gaihaltai sanaa baina