Үхсэн, тамлагдаж буй амьтдын уутан авс аз дагуулах нь юу л бол…

56Азанд дургүй хэн байхав. Гэхдээ амьтан тамласнаараа азтай одтой амьдарна гэж ч юу байхав. Сүүлийн үед Хятадууд хүний сэтгэл зүй дээр тоглодог зуршил, мөнгө л олж байвал юу ч хийж болдог гэсэн зангаа жижиг амьтад дээр туршиж байгаа нь амжилттай хэрэгжиж байгаа бололтой.

Юу гэвэл яст мэлхий, гүрвэл, загас, мэлхий гээд л хийж болох бүхий л амьтаныг хүчил төрөгчтэй тусгай уутанд хийж “аз дагуулдаг” хэмээн зарж байгаа аж. Гэтэл эдгээр амьтад хэдхэн хоноод л хүчилтөрөгчйн тудагдалд ороод үхэж уутан авсанд үүрд үлддэг бололтой. Аз од гэдэг үхсэн, тамлагдаж байгаа амьтныг дагахгүй л болов уу?

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих