Ширээ андуурч суусан залууг зодож, хөнөөжээ
Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах нэгэн бааранд хүн амины хэрэг гарчээ. Өнгөрсөн шөнө тус бааранд үйлчлүүлж байсан 25 настай М-ыг ширээ андуурч суухад нь зодож, амь насыг нь хохироосон байна. Уг хэргийг Чингэлтэй дүүрэгт оршин суух 24 настай А гэгч архидан согтуурсан үедээ үйлджээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
URL: