Ц.Элбэгдорж: Монгол Улс давхар иргэншлийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй

6346

Сүүлийн өдрүүдэд давхар иргэншлийн асуудал олны анхаарлыг татаж, Гадаад Харилцааны Сайд Ц.Мөнх-Оргил энэ асуудлаар тайлбар хийгээд байгаа билээ.

Тэгвэл Ерөнхийлөгч өнөөдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан давхар иргэншлийн талаарх байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр “Давхар бас хоёрдмол иргэншил гэх яриа үе үе гардаг л юм. Би Монгол Улсын Засаг, Төрийг төлөөлж байх бүх хугацаандаа энэ яриаг няцааж, “болохгүй” гэдэг хатуу байр суурь баримталж ирсэн. Монгол Улс давхар иргэншлийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН: Энэ бол зөвхөн Монгол Улсын иргэнд, түүний үр хүүхдэд заяах онцгой эрх юм. Алт амласан ч харь орны иргэнд давхардуулж Монгол Улсын иргэншил бүү олго. Энэ бол Монгол төрийн сахин хамгаалж ирсэн, цаашид ч хэлбэрэлтгүй баримтлах бодлого юм” хэмээжээ.


URL:

Сэтгэгдэл бичих