Спортын “Оны онцлох 10 үйл явдал”
2016 он улиран одож, 2017 айлчлан ирлээ. Өнгөрсөн жилийн хувьд сонгуультай, олимптой, АСЕМ, наадамтай онцлох үйл явдлаар дүүрэн жил болж өнгөрөв. Үүнээс Zaluu.com сайт спортын 10 үйл явдлыг ОНЦЛОХ-оор нэрлэж байна.
1.Жүдо
Д. Сумъяа /жүдо/ “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт, Азийн аварга, “Мастерс” тэмцээний аварга, Дэлхийн чансааг тэргүүлэгч.
М.Уранцэцэг /жүдо/ Бага дэлхийн аварга, Токиогийн Их Дуулга-2016 – Алтан медальт, энэ оны сүүлийн чансаагаар 48 кг-д Дэлхийд тэргүүлсэн, Риогийн олимп-тавдугаар байрт шалгарсан
Б.Ууганхүү /пара жүдо/ Рио-2016 паралимпийн наадмын хүрэл медальт
Л.Отгонбаатар Рио-гийн олимпод хүрэл медалийн төлөө барилдсан
- Хүн төрөлхтний энх тайван, эв нэгдлийн бэлгэдэл “Рио-2016” олимпийн жүдо бөхийн төрөлд Монголын баг тамирчид амжилттай өрсөлдөж Д.Сумъяа мөнгөн медаль, М.Уранцэцэг, Л.Отгонбаатар нар хүрэл медалийн төлөө өрсөлдсөн билээ. Мөн паражүдогийн төрөлд Б.Ууганхүү хүрэл медалийн эзнээр тодорч бахдам амжилт үзүүлсэн. Дэлхийн аварга М.Уранцэцэг Бага дэлхийн аварга, “Токиогийн Их Дуулга-2016″ тэмцээнд алтан медаль хүртсэн зэрэг Цагаан өмсгөлтнүүд маань энэ од хийморьтой, бахдам амжилттайгаар хуучин оноо үдэж байна.
2.Бокс
Д.Отгондалай /бокс/ “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Олимпийн эрхийн тэмцээний аварга
Олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнээ долоон тулаан хийж бүх өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялаад буй Нямбаярын Төгсцогт
Э.Цэндбаатар Сонирхогчийн боксын 56 кг-д, Олимп-Дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогтын жинг залгамжилж авсан. Рио-гийн олимпд хүрэл медалийн төлөө тулалдсан
Хүн төрөлхтний энх тайван, эв нэгдлийн бэлгэдэл “Рио-2016” олимпийн боксын төрөлд Доржнямбуугийн Отгондалай амжилттай тулалдаж Риогийн олимпийн хоёрдахь медалийг зүүсэн билээ. Мөн залуу тамирчин Э.Цэндбаатар анхныхаа олимпдоо хүрэл медалийн төлөө өрсөлдөж ирээдүйтэй тамирчин болохоо харуулаад амжсан юм. Тэгвэл мэргэжлийн бокст хүч үзэн буй Н.Төгсцогт долоон тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулаад байгаа амжилтаар ширэн бээлийтнүүд шинэ оноо угтаж байна.
3.Дугуй
- Б.Тэгшбаяр Дугуйн залуучуудын дэлхийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин. Б.Тэгшбаярын хувьд дугуйн төрлөөр дэлхийн аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин болсон ба энэ онд оролцсон тэмцээнүүдээс 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ. Түүний хувьд “Track Mongolia” төслийн хүрээнд 2016 оны 4 сараас эхлэн Дэлхийн дугуйн төв дээр бэлтгэл сургуулилт хийжээ.Түүний ДАШТ-д оролцох бэлтгэл сургуулилтыг Английн иргэн Бугдэн Скотт хариуцан хийлгэсэн аж.
Дөрвөн сар гаруй хугацаанд бэлтгэл хийсэн Тэгшбаярын анхны тэмцээн нь Щвейцарь улсад болсон дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байлаа. Уг ДАШТ-ий эрэгтэйчүүдийн TRACK-ийн бөөн гараат 10 км-ын төрөлд Монгол Улсын тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр оролцож, алтан медаль хүртлээ. Энэ төрөлд нийт 40 орны шилдэг нэг нэг тамирчин өрсөлдсөнөөс Чех, Италийн тамирчид мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ.
4.Хүндийн өргөлт – Пауэрлифтинг
- М.Анхцэцэг. Энэ онд Дэлхийн залуучуудын аваргаас мөнгөн медаль, Насанд хүрэгчдийн Азийн аваргаас Алтан медаль, Дэлхийн Оюутны АШТ, Азийн оюутны АШТ-ээс алтан медаль зүүсэн бахдам амжилт гаргасан. Олимпод тэрбээр наймдугаар байранд орсон
- Э.Содномпилжээ /пара пауэрлифтинг/ Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт.
- Ц.Оюунчимэг: Хүндийн өргөлтөөр 49 наснаасаа хичээллэж өдгөө дэлхийн хошой алт, нэг мөнгөн медалийн эзэн болсон
Хүндийн өргөлт – Пауэрлифтинг спортын төрөл энэ жил амжилт арвинтай байлаа. Олимпийн наадмын хүчтэйгээс хүчтэй хэмээх урианы төлөөлөл болсон Пауэрлифтингээс Э.Содномпилжээ хүрэл медаль хүртэж, монголчуудаас анхны гэх түүхэн амжилтын эзэн болсон юм. Мөн М.Анхцэцэг Риод наймдугаар байр эзэлж энэ жил оролцсон 4 тэмцээнээсээ 12 медаль авсаны 10 нь АЛТ, 2 нь мөнгөн медаль байсан юм. Мөн Ц.Оюунчимэг Дэлхийн хошой алтан медаль дээрээ энэ жил мөнгөн медаль хүртэж монгол эмэгтэйчүүдийн тэсвэр тэвчээрийг гайхуулж явна.
5.Үндэсний бөх
- Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын аварга Ч.Санжаадамба: Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд 10 даван түрүүлж, Монгол Улсын 22 дахь аварга цолтноор тодорсон
- Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийэ бөх Рэнцэнбямбын Пүрэвдагва үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд 9 даван үзүүрлэж, Даншиг наадамд түрүүлэн Аварга цолтон болсон
Арын сайхан Архангай нутгийн бөхчүүд энэ жилийн наадмаар одтой сайхан наадаж Төрийн наадмын түрүү булаалдсан билээ. “Бөхбилэгт” дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой дээр Архангай аймгаас тавдахь Аварга цолтон нь ийнхүү төрсөн байна.
6.Сагсан бөмбөг
- 3х3 Сагсан бөмбөгийн шигшээ баг. Азийн элсний спортын наадмын мөнгөн медальт.
- 3х3 Сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг. Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт.
- Сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг. Оюутны Азийн АШТ-ий аварга.
- Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Тайвань, Хонг Конг, Макао, Казахстан гэсэн долоон орны баг өрсөлдсөн бөгөөд манай шигшээ баг өмнө хоёр ч удаа хүрэл медаль зүүсэн амжилттай байсан.
Үүнээс хэдхэн хоногын дараа есдүгээр сарын 29-нд Вьетнамын Данан хотноо болж буй Азийн элсний V наадмын 3×3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын эрэгтэй баг мөнгөн медалийн эзэн болсон юм.
Манай сагсан бөмбөгчид хагас шигшээд Иракийн багийг 20:7-гоор хожиж, шигшээд шалгарсан бол аваргын төлөө Катарын багт 15:12 харьцаагаар хожигдон, мөнгөн медаль хүртсэн.
Энэ оны ОРГИЛ амжилтаа БНХАУ-ын Шиамен хотноо 2016 оны арваннэгдүгээр сарын 19-24-нд оюутны дэлхийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд гаргаж ДАШТ-д анх удаагаа Мөнгөн медалийн болзол хангасан юм. Монголын тамирчид энэ тэмцээнд оролцох эрхээ БНХАУ-ын Мүгдэн хотноо 2015 онд болсон Ази тивийн АШТэмцээнд амжилттай оролцон мөнгөн медаль хүртсэнээр авсан ба Дэлхийн оюутны спортын холбоонд бүртгэлтэй 190 гаруй орноос зөвхөн эрхээ авсан шилдгүүд нь оролцдог онцлогтой тэмцээн юм. Уг ДАШТ-д таван тивийн шилдэг 32 эрэгтэй, эмэгтэй багууд өрсөлдсөн. Өмнө нь Монголчууд сагсан бөмбөгийн спортоор дэлхийн хэмжээний тэмцээнд оролцсон түүх байхгүй байсан ч анх удааг оролцоод өндөр амжилт үзүүлэн гайхамшиг бүтээсэн. Монголын багийн бүрэлдэхүүнд Ази тивийн 2015 оны аваргын 3х3 тэмцээний мөнгөн медальт А.Гансүх, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат нарын тамирчид өрсөлдсөн ба багийн дасгалжуулагчаар С.Тулга, ахлагчаар Мон-Алтиус БТДС-ийн захирал М.Өсөхбаяр нар ажилласан юм.
Б.Батзолбоо, А.Гансүх, Э.Дөлгөөн, Г.Чинбат нар хэсэгтээ Хятад, Тайланд, Малайзыг хожиж, Унгарын шигшээ багтай тоглохдоо тактикийн ялагдал хүлээж, хэсгээсээ хоёроор гарсан. Хасагдах шатанд Австралийн багийг, хагас шигшээд Азийн гурван удаагийн аварга Ливаныг хожоод аваргын төлөө тооцоолж байсны дагуу Францын шигшээ багтай тоглосон.
2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Монголын баг Францын багт 12:19 харьцаатай хожигдол хүлээн мөнгөн медалийн эзэд боллоо. Франц Улсын хувьд 2013 оны Европ тивийн аварга, Олимпийн хоёр удаагийн мөнгөн медальт дэлхийд сагсан бөмбөгөөр тэргүүлэгч орнуудын нэг билээ.
Монголчуудын хувьд сагсан бөмбөгийн төрлөөр Дэлхийн дэвжээнд анх удаа өрсөлдсөн нь анхны тохиолдол, бүр цаашлаад мөнгөн медалийн болзол хангасан нь багийн спортын түүхэн дэх Дэлхийн тэмцээний анхны медаль болсон. Цааш цаашдаа бэлтгэл сургуулилтаа улам сайн хийж, тив, дэлхий, Олимпийн наадамд оролцох цаг манай залууст ойрхон байна.
7.Уулын спорт
- Уулын спортын ОУХМ Б.Цэвээндаш тавдугаар сарын 21-ний өдрийн 6:25 цагт дэлхийн дээвэр Эверест оргилд хоёр дахь удаагаа амжилттай гарсан билээ. Б. Цэвээндаш нь 2012 оны тавдугаар сард анх удаагаа Эверест оргилд гарч байсан юм. Мөн 2015 оны дөрөвдүгээр сард хоёр дахь удаагаа, МУГТ ОУХМ Т.Гүррагчаагийн хамтаар авирсан боловч 7000м өндөр хойд хөтөл хүртээд байхад нь авиралт цуцлагдаж байсан билээ. Учир нь тэр өдрүүдэд Непал улсад газар хөдлөлт болсны улмаас Хятадын Засгийн газраас хаврын бүх авиралтыг албан ёсоор цуцалсан юм. Б.Цэвээндашийн энэхүү амжилттай авиралт нь түүний хувьд Эверест ууланд хийсэн гурав дахь авиралт юм.
- МУГТ, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа Антарктид тивийн ноён оргил Винсон массив/д.т.д 4897м/ оргилд амжилттай авиралт хийж төрийн далбаагаа цэнгүүлсэн талаар баяртай мэдээ ирлээ.
Тэрээр өнөө өглөө буюу УБ-ын цагаар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 9 цаг 57 минутад Монголын уулчдын Үндэсний Холбооруу утсаар ярьж баярт мэдээ дуулгажээ.
Ийнхүү МУГТ Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн долоон ноён оргилд амжилттай авирч гарсан түүхэн дээд амжилт үзүүллээ.
-2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/
-2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/
-2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/
-2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/
-2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/
-2016 онд Австрали тивийн ноён оргил Карстенс /4884 м/
8.Бодибилдинг
- Батчимэгийн Бадамсүрэн (Бодибилдинг). ДАШТ-ий алт, хүрэл медальт.
- Дэлхийн хошой аварга, Азийн аварга Г.Угалзцэцэг
- Алтанцэцэгийн Ичинноров (Бодибилдинг). Фитнесс ангиллын дэлхийн аварга.
Мөн ДАШТ-ээс Н.Чинзориг, Х.Түвшинбаяр нар мөнгө, Г.Жамц, Л.Саруулбат, Б.Бадамсүрэн, С.Дуламрагчаа нар хүрэл медаль хүртэж, монгол түмнээ баярлууллаа.
9.Чөлөөт бөх
Д.Отгонцэцэг /чөлөөт бөх/ ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга.
Хоёрдугаар сарын 19. Сонгомол болон Чөлөөт бөхийн ААШТ Тайланд улс ҮШБ, “Хасу мегастарс” клубын бөх Даваасүхийн Отгонцэцэг алтан медалийн эзнээр тодорлоо.
Тэрбээр шигшээ наймд БНСУ-ын бөхөд 9:5-аар хожигдож яваад цэвэр дарж хагас шигшээд шалгарсан. Тэгвэд хагас шигшээд Японы Момока Кадояаг 6:5-аар хожиж шигшээд үлдлээ. Д.Отгонцэцэг аваргын төлөө Энэтхэгийн бөх Прияанка 2:2 харьцаагаар ялсан юм.
12-р сарын 11 УНГАР Будапешт ДАШТ-д Дэлхийн аваргын мөнгөн медальт Даваасүхийн Отгонцэцэг /55кг/ Беларусын бөхийг 10:0 буюу оноогоор цэвэр ялж хос медальтан боллоо. Тэрбээр өрсөлдөгчдөө ганц ч оноо алдалгүйгүйгээр ДАШТ-ээс хоёрдахь медалиа зүүсэн юм.
Г.Мандахнаран: /Чөлөөтбөх/ “Рио-2016” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт, “Гран-При” тэмцээний алт, хүрэл медальт. “Рио-2016” олимпын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекстаны бөх Наврузовт эцсийн мөчид тун эргэлзээтэй ялагдаж, V байрт шалгарсан. Бөхийн спорт сонирхогчид төдийгүй бөхийн хүрээнийхэн эл барилдаанд шүүлтийн булхайгаас болж гавьяат маань хүрэл медалиа луйвардуулсан хэмээн үзэж буй.
10.Тэшүүр
- Буянтогтохын Сумъяа Норвегийн Лиллехаммер хотноо Залуучуудын өвлийн II олимпод тэшүүрийн холимог буухиа төрөлд Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай хамтдаа уралдан Олимпийн аварга болсон билээ. Өвлийн олимп гэхээр л сүүлд нь л орохгүй бол болоодоо гэж боддог байсан тэр үе өнгөрч Монгол улс Өвлийн олимпийн төрлөөр анх удаагаа ОЛИМПИЙН АВАРГА-тай болсон.
Түүний дараачийн хүсэл бол Пенчаны Өвлийн олимп. 2018 оны олимп болоход нэг жилийн хугацаа байна. Монголын тэшүүрийн холбоо, МҮОХ, БТСГ хамтран нэгдсэн үйл ажиллагаа явуулж чадвал анхны олимпийн медальтан төрүүлэх цаг ойрхон байна.
Ч.Амар
http://www.zaluu.com/read/e3aae244
URL: