Экс Ерєнхийлєгч хорт хавдраар євчилжээ

Бразилийн Ерєнхийлєгч асан Луйц Инацио Лула да Сильва тєвєнхний хорт хавдартай болох нь илэрчээ. 2002-2011 оныг хvртэл Бразилийн тєрийг барьж, улсынхаа эдийн засгийг хvчирхэгжvvлэн хєгжvvлж чадсан экс Ерєнхийлєгчийн тухай энэ мэдээ бразильчуудыг цочирдуулсан байна.

Одоогоор Лула да Сльвагийн биеийн байдал сайн байгаа гэж эмч нар мэдэгдсэн ч євчин нь хэр хvнд шатанд байгааг нууцалжээ. Одоо 66 настай экс Ерєнхийлєгч Сан-Паоло дахь эмнэлэгт хэвтэн эмчлvvлж байгаа гэнэ. Тєвєнхний хорт хавдар нь архи, тамхи ихээр хэрэглэдэг 55-65 насны эрчvvдэд голдуу тохиолддог байна. Лула да Сильвагийн хувьд 50 гаруй жил тамхи татсаны эцэст єнгєрсєн гуравдугаар сард энэ зуршлаа орхижээ.


URL:

Сэтгэгдэл бичих