Сахарын цөлд цас оржээ

Алжирийн Айн-Сефра хот дахь Сахарын цөлийн хойд хэсэгт цас орсон талаар “www.independent.co.uk” мэдээллээ.  Ийнхүү тус бүс нутагт 37 жилийн дараа цас орж буй гэнэ.

 

Уг байгалийн ховор үзэгдлийг зургийг гэрэл зурагчин Карим Бучетата авсан байна. Тэрбээр “Үнэхээр гайхалтай” гэж бичжээ.

 

Сахарын цөлд хамгийн сүүлд 1979 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр цас орж байсан хэмээн албаныхан мэдээлэв.

 

Энэ оны хоёрдугаар сард Узбекистаны Кызылкум цөлд цас орсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих