Элчин сайд уу, Эрүүгийн гэмт хэрэгтэн үү…
Өчигдөрхөн Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүн Ц.Туяацэцэг нарын хуульчид зургаан удаа УИХ-д сонгогдон ажилласан, 2009 оны 10 дугаар сарын 06-нд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Рио Тинтотой гарын үсэг зурахдаа Сангийн сайдаар ажиллаж байсан Сангажавын Баярцогтын Швейцарийн “Swiss Kredit” банкинд хадгалуулсан 9.2 сая ам долларын тухай дуулиантай мэдэгдэл хийж Монголын нийгмийг цочроов.
Дээр хэлснээр Монголын хууль тогтоох дээд байгууллагад зургаан удаа сонгогдон ажилласан С.Баярцогт нь Монголын томоохон баячуудын нэгэн бөгөөд анх МАХН-ын нэр дээр Москвагийн Ломоносовын нэрэмжит Улсын Их сургуульд эдийн засагч мэргэжлээр суралцаж 1989 онд төгссөн байдаг. Тэрээр 23-хан наснаасаа Монголын улстөртэй салж хагацахгүй зууралдаж өнөөдөр гэвэл Монголын хамгийн нууцлаг, толгой баяны нэгэн болжээ. Одоо тэрээр “МSС” компанид хувь эзэмшдэгээс гадна Сэлэнгэ аймгийн үржил шимтэй тариалангийн газрын ихэнхийг эзэмшдэг, Оюутолгойд хоол хүнс, үйлчилгээг хариуцдаг том компанитай, АПУ, “Шунхлай”-д томоохон хувь эзэмшдэг, Монголын хамгийн том хоолны сүлжээ “Моdern nomads”-ийн нууц ноён, “Crocuc”-ийн эзэн гээд багтаж шингэхгүй их хөрөнгө хурааж амжжээ. Тэрээр ихэнх хөрөнгө, мөнгөө Монголоос гаргаж амжсантайгаа адил хүүхдүүд нь ч Монголд амьдардаггүй. Үүнийгээ ч нуулгүй “Монголд амьдрахаас нэг л болгоомжилдог” хэмээн ил шулуухан мэдэгдэж байсан удаатай.
Тэгвэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Сангийн сайд байхдаа гарын үсэг зурсныхаа шагналд Рио Тинтогийн ноёдоос 9.2 сая ам долларын хахууль авсан нь тогтоогдож байгаа Сангийн сайд асан С.Баярцогтоос хамаагүй илүү нүгэлтэй, авсан хээл хахууль нь ч хэд дахин илүү байж болзошгүй нэгэн этгээд өнөөдөр Эрүүгийн гэмт хэрэгтэн бус Элчин сайдын суудлаар шагнуулаад Монголоос дайжиж одсон нь саяхны явдал билээ.
Элчин сайд бус Эрүүгийн гэмт хэрэгтэн гэдэг нь удахгүй баримтаар нотлогдох тэр нөхөр бол Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр юм. УИХ-ын гишүүн асан Г.Уянга 2015 оны дөрөвдүгээр сарын 08-нд С.Баярын АНУ-д хууль бус, хээл хахууль, хулгайн 24 тэрбум төгрөгтэй тэнцэх ам доллараар худалдаж авсан дээд зэрэглэлийн долоон ширхэг хаусны талаарх маш ноцтой баримтыг олон нийтэд зориулан дэлгэж байсан билээ. Тухайн үед Г.Уянга гишүүн “Энэ мэдээллийг АНУ-д сурдаг оюутнууд анх мэдээлснийг “golomt.org” сайт надад ирүүлсэн байна. Асар том хээл хахуулийн шинжтэй энэхүү долоон хаусыг худалдаж авсан эх үүсвэр нь Оюутолгойн гэрээтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа учраас олон нийтэд мэдээлж байна. Энэхүү дээд зэрэглэлийн долоон орон сууцыг С.Баяр АНУ-д анхны эхнэр хүүхдүүд болон одоогийн найз бүсгүйгийнхээ нэр дээр худалдан авсан бөгөөд уг орон сууцнуудаа хэсэг хугацааны дараа эргүүлсэн зарсан зэрэг бүх баримтыг дэлгэж байна. Түүнчлэн бэлэглэлийн гэрээний дагуу орон сууц бэлэглэж хууль бус мөнгийг сая саяар нь угаасан нь тодорхой” хэмээн мэдэгдэж байсан билээ.
Г.Уянга гишүүн дээрх ноцтой мэдээлэл хийснээс тав хоногийн дараа С.Баяр АНУ-аас яарч сандран хариу мэдэгдэл хийхдээ “УИХ-ын гишүүн Г.Уянга сүрдмээр мэдээлэл хийж, сүртэй зураг тавьсан байна. Тоо нь хүртэл заавал долоо байдаг нь ч юу билээ. Дордохын долоо байх ёстой юм байлгүй, яршиг л байна. Би солиотой биш. Эрүүл ухаантай хүнд нэг газар долоон байшин авах хэрэг байна уу. Ганц биеэ долоо хуваагаад энд тэнд суултай нь биш. Угтаа бол нэгхэн биед нэг газар л байх хэрэгтэй баймаар. Энэ тухай би нэг бус удаа ярьж байсан. Одоо дахин давтан хэлье, надад АНУ-д эсвэл өөр ямар нэг улс гүрэнд эзэмшдэг байшин, хаус нэг ширхэг ч байхгүй. Байшин сав байтугай гадас шаагаад босгосон майхан ч үгүй. Гэхдээ асуудал тэр байшин саванд байгаа юм биш. Тийм томоохон байшингуудыг маш их мөнгөөр, олон сая ам.доллараар авсан байж таарна гэж хардахад байгаа юм” хэмээж байсан.
Тэрээр дараахан нь Монголд ирээд хэвлэл мэдээллээр тийм ноцтой мэдээллийг айж эмээлгүй цацсан Г.Уянгатай “дайн” зарлалгүй асуудлыг хурдхан намжаасан нь яах аргагүй үнэнд гүйцэгдсэн хүний үйлдэл байсан нь тодорхой. С.Баярын АНУ-д худалдаж авсан дээр үл хөдлөх хөрөнгийн талаар ганц Г.Уянга гишүүн ч сөхсөн хэрэг биш бөгөөд АНУ-д амьдардаг шударга Монгол иргэд хувийн мөрдлөг явуулж гарцаагүй баримтуудыг дэлгэн тавьж байсан билээ. Тэдгээр баримтад С.Баярын анхны эхнэр О.Гэрэлтуяа, анхны эхнэрээс төрсөн охин Б.Нандин, Б.Хонгор, Б.Бадамханд, удаах эхнэр Э.Сувд нарын нэр дээр АНУ-ын хэд хэдэн хотод дээд зэрэглэлийн, өндөр үнэ бүхий хувийн орон сууц худалдан авсан баримтыг он сар өдөртэй нь дэлгэсэн байдаг. Тухайн үед дэлгэгпэж байсан баримтыг дахин толилуулъя.
С.Баяр бүх байшингуудаа БЭЛЭН мөнгөөр авсан гэдэг нь баримттай. Байшин худалдаж авсан гэрээг анхааралтай үзвэл DEED гэж байгаа бөгөөд шууд 100% шилжүүлсэн гэсэн утгатай (transfer) бичиглэл байгаа нь байшингийн төлбөрийн бүрэн хийсэн гэсэн үг юм.
С.БАЯРЫН БАЙШИН # 1
Хаяг: 3020 14th Ave W #A, Seattle-Queen Anne, WA 98119
Эзэмшигч: Орсоогийн Гэрэлтуяа, Баярын Нандин, Баярын Бадамханд
Худалдаж авсан: 2007-03-28
Aвсан үнэ: $635,000
Зарсан: 2011-11-04
Зарсан үнэ: $439,000
1. Орсоогийн Гэрэлтуяа үл хөдлөх хөрөнгө авсан/зарсан бүртгэл. Албан ёсны мэдээнд үндэслэсэн, сард 22 сая хүн үздэг Сиэтл хотын үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн Advameg, Inc. компанийн сайт. http://www.city-data.com/king-county/W/W-14th-Avenue-25.html
2. Орсоогийн Гэрэлтуяа үл хөдлөх хөрөнгө авсан/зарсан бүртгэл. Washington State King County Department of Assessment. Вашингтон мужийн Кинг сумын Захиргааны Yл хөдлөх хөрөнгийн үнэлгээ бүртгэлийн Хэлтсийн сайт.http://info.kingcounty.gov/Assessor/eRealProperty/Detail.aspx?ParcelNbr=2770604409
3. Орсоогийн Гэрэлтуяа үл хөдлөх хөрөнгө авсан/зарсан бүртгэл. АНУ-ын 15 том хотoд салбартай, үл хөдлөх хөрөнгө зуучлал, мэдээллийн BlockShopper компанийн сайт. http://seattle.blockshopper.com/property/2770604409/3020_14th_avenue_w
С.БАЯРЫН БАЙШИН # 2
Хаяг: 16 W. 19th St, Unit 10-B, Flatiron, NY 10011
Эзэмшигч: Баярын Нандин
Худалдаж авсан: 2007-11-21
Aвсан үнэ: $895,000 (татвар, бүртгэлийн хураамж нэмээд– $911,333.75)
Зарсан: 2014-05-05
Зарсан үнэ: $1,092,500
Тайлбар: Нью Йорк xотын Захиргааны Санхүүгийн Хэлтсийн сайт руу ороод Bayar, Nandin нэрийг оруулж SEARCH хайлтаар хайгааpaй. https://a836-acris.nyc.gov/DS/DocumentSearch/PartyName?Submit2=New+Name+Search
4. Баярын Нандинтай холбоотой Манхэттэн дүүрэгт хийгдсэн үл хөдлөх хөрөнгийн 2 арилжаа. Нью Йорк xотын Захиргааны cанхүүгийн xэлтсийн сайт. New York City Department of Finance, Office of the City Register. https://a836-acris.nyc.gov/DS/DocumentSearch/PartyNameResult
5. Баярын Нандин үл хөдлөх хөрөнгө авсан/зарсан 11 хуудас гэрээ (DET товчин дээр дараад дooш гүйлгэж VIEW DOCUMENT дээр дар). Нью Йорк xотын Захиргааны cанхүүгийн xэлтсийн сайт. New York City Department of Finance, Office of the City Register. https://a836-acris.nyc.gov/DS/DocumentSearch/PartyNameResult
6. Баярын Нандин oрoн сууц худалдаж авсан 11 хуудас гэрээ (Дooш гүйлгэж VIEW DOCUMENT дээр дар). Нью Йорк xотын Захиргааны cанхүүгийн xэлтсийн сайт. New York City Department of Finance, Office of the City Register. http://a836-acris.nyc.gov/DS/DocumentSearch/DocumentDetail?doc_id=2007120700941001
7. Баярын Нандин (гарын үсэгтэй) oрoн сууц худалдаж авсан гэрээ. Нью Йорк xотын Захиргааны cанхүүгийн xэлтсийн сайт. New York City Department of Finance, Office of the City Register. https://a836-acris.nyc.gov/DS/DocumentSearch/DocumentImageView?doc_id=2007120700941001
8. Баярын Нандин орон сууц aрилжсан баримт, гэрээ. Нью Йорк xотын Захиргааны cанхүүгийн xэлтсийн сайт. New York City Department of Finance, Office of the City Register. https://a836-acris.nyc.gov/DS/DocumentSearch/DocumentImageView?doc_id=2014050500626001
9. Баярын Нандин орон сууц авсан/зарсан тухай бүртгэл. АНУ-ын 15 том хотoд салбартай, үл хөдлөх хөрөнгө зуучлал, мэдээллийн Blockshopper Manhattan компанийн сайт. http://manhattan.blockshopper.com/property/1008201348/16_w_19th_unit_10-b/
10. Баярын Нандингийн эзэмшдэг үл хөдлөх хөрөнгийн бүртгэл. Нью Йорк хотын үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн сайт. (Зураг дээрх 16 West 19 Street xолбоосоор орж Баярын Нандингийн эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгөний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үзэх боломжтой). http://nycparcels.com/property/1/00820.
С.БАЯРЫН БАЙШИН # 3
Хаяг: 4516 NE 38th Street, Seattle-University District, WA 98105
Эзэмшигч: “GUNDEL” ХХК
*Энэ байшинг Э.Сувд. Ч.Давааням, С.Шагдардулам нар 2010 оны 02 сарын 09-нд $1,290,000 доллараар худалдаж авсан. Тус байшинд С.Баяр, Э. Сувд нар 2010-аас 2013 оны 1 сар хүртэл амьдарсан.
Бэлэглэсэн: 2013–01-10
Хэнээс хэнд: “GUNDEL” ХХК-д (менежер Э.Сувд) Э.Сувд. Ч.Давааням,
С.Шагдардулам нарaac
Зарсан: 2013-04-01
Зарсан үнэ: $1,488,000
11. Э.Сувд. Ч.Давааням, С.Шагдардулам нар үл хөдлөх хөрөнгө авсан/зарсан бүртгэл. АНУ-ын Вашингтон мужийн Кинг сумын Захиргааны Yл хөдлөх хөрөнгийн үнэлгээ бүртгэлийн Хэлтсийн сайт. Washington State King County Department of Assessments. http://info.kingcounty.gov/Assessor/eRealProperty/Detail.aspx?ParcelNbr=4219400135
12. Э.Сувд. Ч.Давааням, С.Шагдардулам нар үл хөдлөх хөрөнгө авсан/зарсан бүртгэл. АНУ-ын 15 том хотoд салбартай, үл хөдлөх хөрөнгө зуучлал, мэдээллийн BlockShopper компанийн сайт. http://seattle.blockshopper.com/property/4219400135/4516_ne_38th_street/
13. Э.Сувд. Ч.Давааням, С.Шагдардулам нар үл хөдлөх хөрөнгө авсан/зарсан бүртгэл. Үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн Advameg, Inc. компанийн сайт. http://www.city-data.com/king-county/N/NE-38th-Street-13.html
“GUNDEL”, “NEBO”, “VODA” ХХК-ИУДЫН БҮРТГЭЛ
Менeжер: ЭРДЭНЭБИЛЭГИЙН СУВД (С.Баярын залуу эхнэр)
Бүртгэсэн муж: Вашингтон
Бүртгүүлэх өргөдөл гаргасан: 2012-12-26
• “GUNDEL” ХХК. Бүртгэлийн дугаар: 603262779
• “VODA” ХХК. Бүртгэлийн дугаар: 603262796
• “NEBO” ХХК. Бүртгэлийн дугаар: 603262825
Тайлбар: АНУ-ын Вашингтон мужийн захиргааны (Office of the Secretary of State) албан ёсны вебсайт pyy орж компанийн нэрийг хийж хайгааpaй. http://www.sos.wa.gov/corps/
14. “GUNDEL” ХХК-ийн бүртгэл. АНУ-ын Вашингтон мужийн захиргааны сайт. Washington State Office of the Secretary of State. http://www.sos.wa.gov/corps/search_detail.aspx?ubi=603262779
15. “NEBO” ХХК-ийн бүртгэл. АНУ-ын Вашингтон мужийн захиргааны сайт. Washington State Office of the Secretary of State. http://www.sos.wa.gov/corps/search_detail.aspx?ubi=603262825
16. “VODA” ХХК-ийн бүртгэл. АНУ-ын Вашингтон мужийн захиргааны сайт. Washington State Office of the Secretary of State. http://www.sos.wa.gov/corps/search_detail.aspx?ubi=603262796
С.БАЯРЫН БАЙШИН # 4
Хаяг: 6539 SW 41st Ave, Seattle, WA 98136
Эзэмшигч: Орсоогийн Гэрэлтуяа, Чойндонгийн Давааням
*Энэ байшинг Ч.Давааням 2008 оны 05 сарын 28-нд $995,000 доллараар худалдаж авсан.
Бэлэглэсэн: 2011–01-10
Хэнээс хэнд: Орсоогийн Гэрэлтуяад Чойндонгийн Даваанямaac
Зарсан: 2012-03-28
Зарсан үнэ: $665,000
17. Орсоогийн Гэрэлтуяа, Чойндонгийн Давааням нарын хэсэгчилсэн бэлэглэлийн гэрээ болон байшин зарсан тухай бүртгэл (Quit Claim Deed —бэлэглэлийн гэрээ). Вашингтон мужийн Кинг сумын Захиргааны Yл хөдлөх хөрөнгийн үнэлгээ бүртгэлийн Хэлтсийн сайт. Washington State King County Department of Assessments. http://info.kingcounty.gov/Assessor/eRealProperty/Detail.aspx?ParcelNbr=2719100080
18. Орсоогийн Гэрэлтуяа, Чойндонгийн Давааням нарын бэлэглэлийн гэрээ болон байшин зарсан тухай бүртгэл. Үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн Advameg, Inc. компанийн сайт. http://www.city-data.com/king-county/W/W-14th-Avenue-25.html
19. АНУ-ын Вашингтон мужийн татварын албаны сайт дээрх мэдээ. Washington Department of Revenue. http://ucp.dor.wa.gov/ руу ороод Gereltuya Orsoo гэж нэрийг оруулж хайна. (Вашингтон муж ус, цахилгааны мөнгийг илүү тооцож авснаа иргэдэд буцаан төлж байгаа ажээ.Дээрх хаягаар оршин сууж байсан О. Гэрэлтуяа $100 гаруй доллар буцааж авах боломжтой гэжээ).
С.БАЯРЫН БАЙШИН # 5
Хаяг: 1710 N Dexter Avenue #A, Seattle, WA 98109
Эзэмшигч: “VODA” ХХК
Бодит байдалд оршин суучид : Баярын Хонгор, Орсоогийн Гэрэлтуяа
*Энэ байшинг Ч.Давааням 2009 оны 01 сарын 20-нд $409,000 доллараар худалдаж авсан.
Бэлэглэсэн: 2011–01-10
Хэнээс хэнд: “VODA” ХХК-д Чойндонгийн Даваанямaac
2014 оны үл хөдлөхийн үнэлгээ: $492,000
20. “VODA” XXK үл хөдлөх хөрөнгө авсан/зарсан тухай бүртгэл. WA State King County Department of Assessments. Вашингтон мужийн Кинг сумын Захиргааны Yл хөдлөх хөрөнгийн үнэлгээ бүртгэлийн Хэлтсийн сайт. http://info.kingcounty.gov/Assessor/eRealProperty/Detail.aspx?ParcelNbr=8807900237
21. “VODA” XXK үл хөдлөх хөрөнгө авсан/зарсан тухай бүртгэл. Үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн Advameg, Inc. компанийн сайт. http://www.city-data.com/king-county/N/N-Dexter-Avenue-15.html
22. Spokeo сайтын хайлтын дүн. 1710 Dexter Ave Unit A Seattle, WA 98109 хаягаар хэн амьдардаг вэ гэж хайхад гарч ирж байгаа хайлтын дүн. http://www.spokeo.com/WA/Seattle/1710-Dexter-Ave-N
23. 10digits.us сайтын хайлтын дүн. Xүмүүсийн хаяг, утасны мэдээлэл бүхий хайлтын 10digits.us сайтад орсон мэдээлэл С.Баяр энэ байртай холбоотойг харуулж байна. http://10digits.us/n/bayar_sanjaa/location/
С.БАЯРЫН БАЙШИН # 6
Хаяг: 9125 NE 15th St, Clyde Hill, WA 98004
Эзэмшигч: “NEBO” ХХК
Худалдаж авсан: 2013-01-10
Aвсан үнэ: $3,853,000
Зарахаар нэрлэсэн үнэ: $4,298,000
24. “NEBO” XXK 3,853,000 доллараар үл хөдлөх хөрөнгө авсан/зарсан бүртгэл. Вашингтон мужийн Кинг сумын Захиргааны Yл хөдлөх хөрөнгийн үнэлгээ бүртгэлийн Хэлтсийн сайт. Washington State King County Department of Assessments. http://info.kingcounty.gov/Assessor/eRealProperty/Detail.aspx?ParcelNbr=8907500040
25. “NEBO” XXK 3,853,000 доллараар үл хөдлөх хөрөнгө авсан/зарсан бүртгэл. Үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн Advameg, Inc. компанийн сайт. http://www.city-data.com/king-county/N/NE-15th-Street-5.html
26. “NEBO” XXK 3,853,000 доллараар үл хөдлөх хөрөнгө авсан/зарсан бүртгэл. АНУ-ын 15 том хотoд салбартай, үл хөдлөх хөрөнгө зуучлал, мэдээллийн BlockShopper компанийн сайт. http://seattle.blockshopper.com/property/8907500040/9125_ne_15th_street
27. Whitepages.com сайтын хайлтын дүн. Эрдэнэбилэг Сувд. http://www.whitepages.com/name/Suvd-Erdenebileg/Clyde-Hill-WA/4aixdrr
28. С.Баярын тансаг харшийг зарах зар, 2015 оны 3 сарын 25. Зарах үнэ $4,298,000. Үл хөдлөх хөрөнгийн Zillow сайт. http://www.zillow.com/homedetails/9125-NE-15th-St-Clyde-Hill-WA-98004/49109677_zpid/
С.БАЯРЫН БАЙШИН # 7
Хаяг: 34 Greene St Unit 2N, New York, NY 10013
Эзэмшигч: “DECHIN” XXK
Худалдаж авсан: 2013-12-18
Aвсан үнэ: $3,500,000
29. Нью Йорк хот, 34 Greene Street гудамжны 2N тоот орон сууцыг “Дэчин” ХХК 3,5 сая доллараар худалдаж авсан бүртгэл Үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн StreetEasy компанийн сайт. http://streeteasy.com/closing/10161578
30. “DECHIN” ХХК 3, 5 сая доллараар орон сууц худалдаж авсан бүртгэл. Нью Йорк хотын Захиргааны Cанхүүгийн хэлтсийн сайт. New York City Department of Finance, Office of the City Register. http://a836-acris.nyc.gov/DS/DocumentSearch/DocumentDetail?doc_id=2013122400619001
31. Нью Йорк хотын 34 Greene Street гудамжны 2N тоот орон сууцыг “Дэчин” ХХК 3,5 сая доллараар худалдаж авсан гэрээ. Нью Йорк хотын Захиргааны Cанхүүгийн хэлтсийн сайт. New York City Department of Finance, Office of the City Register. http://a836-acris.nyc.gov/DS/DocumentSearch/DocumentImageView?doc_id=2013122400619001
“DECHIN” ХХК-ИЙН БҮРТГЭЛ
Менeжер: БАЯРЫН НАНДИН (С.Баярын том охин)
Бүртгэлийн дугаар: 4477156
Бүртгүүлэх өргөдөл гаргасан: 2013-10-24
Бүртгэсэн муж: Нью Йорк
Хүчинтэй хугацаа: 2015-12-31
32. “DECHIN” ХХК-ийн бүртгэл. Нью Йорк мужийн захиргааны сайт. NYS Department of State, Division of Corporations. http://appext20.dos.ny.gov/corp_public/CORPSEARCH.ENTITY_INFORMATION?p_nameid=0&p_corpid=4477156&p_entity_name=dummy&p_name_type=%25&p_search_type=BEGIN
Эцэст нь Монголын хууль шүүхийнхний үнэнийг мэдэх гэсэн, шударга ёсны төлөө ард иргэдийн асуултын хариуд амыг нь тагладаг ганц хариулт бол “Хэн нэгнийг шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад гэмт хэрэгтэн мэт нэр төрд нь халдаж, гүтгэж болохгүй” гэсэн хачирхалтай тайлбар, нэг ёсны Эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг хаацайлан хамгаалсан үйлдэл байдаг. Гэтэл Монголын хууль шүүхээс хамаагүй шударга, ил тод, нээлттэй ажилладаг Швейцарийн прокурорын газраас 9.2 сая ам долларын хахууль авсан С.Баярцогтод хэрэг үүсгэн шалгаж эхлээд байхад түүнийг удирдан залж Оюутолгойн гэрээнд гарын үсэг зуруулсан, магадгүй С.Баярцогтоос хэд дахин илүү хээл хахууль авсан ч байж болзошгүй Ерөнхий сайд асан С.Баярыг Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын суудлаар шагнаад явуулсаныг юу гэж ойлгох, үүнд хэн хариуцлага хүлээх ёстой вэ. Ерөөсөө С.Баярын Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайдын итгэмжлэх жуух бичигт гарын үсэг зурсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос энэ асуултын хариуг нэхэх ёстой юу. Монголын улстөрчид, цагаан захтай луйварчдыг хэдий болтол “Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэн нэгнийг буруутгаж нэр төрд нь халдаж болохгүй” гэсэн халхавчаар толгойг нь илж, Монголын ард түмний нийтийн баялаг, хөрөнгө мөнгийг хулгайлан завшиж хил давуулан нуух боломжийг олгосоор байх вэ.
Монгол эх орныхоо төлөө сэтгэл зүрх нь шаналдаг, үр хүүхдүүдийнхээ ирээдүйд итгэл алдардаг иргэн бүр мэддэг, жигшин зэвүүцдэг Монголд огтхон ч ашиггүй Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зөвшөөрөл өгсөн, гарын үсгээ зурсан С.Баяр, С.Баярцогт нар болон улстөрч нэртэй бусад гэмт хэрэгтнүүдийн толгойг хэдий болтол илж, ял завшин тарвалзацгааж байгааг нь тэвчээртэйгээр харан сууцгаах вэ…
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
6745
apotik yang jual viagra
pills usa be is
05d6 is tablet sale