УИХ-аас Хөгжлийн банкны талаар яаралтай арга хэмжээ авна

d8854ef1997d6466768f28f48a0d5d73Нээлтгэй сэдэв байсан Хөгжлийн банкны асуудлыг УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хаалттай хаалганы цаана хэлэлцэв. Хамтарсан хуралдаан нээлттэй эхэлсэн ч Сангийн сайд Б.Чойжилсүрэн хаалттай горимд шилжүүлэх санал гаргаснаар Хөгжлийн банк хаалттай сэдэв болж хувирсан. Эх сурвалжийн хэлж буйгаар энэ оны эцэст Хөгжлийн банк санхүүгийн хүндрэлд орох эрсдэл үүссэн гэнэ. Улмаар Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэг их наяд хүртэлх төгрөгөөр нэмэгдүүлэх арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх саналыг Засгийн газраас УИХ-д гаргасан байна.

Мөн Засгийн газар, Хөгжлийн банк хоорондын өр, авлагын тооцоог энэ сарын 31-ний өдөрт багтаан эцэслэн шийдвэрдзх чиг гарчээ. Ингэхдээ банкны гадаад зах зээдд бонд гаргаж төвлөрүүлсэн хөрөнгөөр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжүүлсэн зээлийн өр, авлагын тооцоог ойрын хугацаанд хаах аж. Хөгжлийн банк одоогоор долоон их наяд төгрөгийн актив хөрөнгетэйгөөр үйл ажиллагаа явуулж буй. Энэ хугацаанд хоёр мянга орчим төсөл хөтөлбөрийг 5.9 их наяд төгрөгөөр санхүүжүүлсэн. Дээрх зээлийн 70 хувь нь чанаргүйдэх эрсдэл үүссэн байна. Өөрөөр хэлбэл, тус банкнаас гаргасан гурван төгрөг тугмын хоёр нь эргэн олдохгүйгээр замхарчээ. Тухайлбал, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багцын 54.5 хувийг буюу 3.2 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр олгосон. Үүнтэй холбогдуулан Засгийн газар, Хөгжлийн банк хооронд хүү, үндсэн төлбөр, ханшийн зөрүүний өр, авлагын тооцоо нэмэгдсэн байна

Анх 2011 онд тус банкны дүрмийн санг 16.7 тэрбум төгрөгөөр бүрдүүлж, улмаар үе шаттайгаар нэмэгдүүлсээр банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 245.3 тэрбум төгрөгт хүргэсэн. Гэвч Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн өсөлтийн хурд зээлийн багцын өселтийн хурдыг гүйцэхгүйд хүрч, энэ оны эцэсг эргэн буурахаар байгаа нь санхүүгийн зохистой харьцааны үзүүлэлтүүдээ хангаж ажиллахад хүндрэлтэй болгожээ. Зөвхөн ханшийн эрсдэлээс 179.1 тэрбум төгрөгийн алдащал хүлээх тооцоо гарсан бсш 110 орчим сая ам.долларын зх үүсюр хугацаанаасаа өмнө дуудагдах эрсдэл үүсээд байгаа аж. Энэ нь банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон бусад санхүүгийн зохистой харьцаанд сөрөг нөлөөг идэвхжүүлжээ. Тиймээс банкны өөрийн хөрөнгийн зохистой байдлыг хангах, хөрвөх чадвартай актив хөрөнгийг нэмэгдүүлэх арга замыг өчигдрийн хаалттай хуралдаанаар эрэлхийлсэн байна. Тус банкны үндсэн хөрөнгийг нь нэг их наядаар нэмэгдүүлснээр санхүүгийн суурь үзүүлэлтүүд сайжирч, цаашид шинээр эх үүсвэр татан төвлөрүүлзх болон эх үүсвэрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломж бүрдэнэ гэж харж байгаа аж. Улмаар олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө гэрээгээр хүлээсэн уүргээ биелүүлэх нь Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг ч тооцжээ. Мөн ирэх дөрвөн жил УИХ-аас баталсан хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хөгжлийн банкийг санхүүжүүлэгчээр ашиглах боломжууд нээгдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.Тиймээс Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тоггоолын төслийг хэлэлцэх асуудлын тов, дараалал харгалзахгүйгээр энэ долоо хоногийн нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр болсон байна. Өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр, санхүүгийн зарцуулалтад шалгалт хийсэн Ажлын хэсгийн дүгнэлтийг сонссон. Тухайн үед Хөгжлийн банкны өмнөх удирд-агууд холбогдох хууль дүрмийг мөрдөөгүйгээс энэ оны эхний хагас жилд алдагдалтай ажиллаж байгаа тухай Ажлын хэсгийнхэн мэдээлсэн билээ.

 

Д.Мягмардорж /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих