БУУДСАН Ч БАГАДНА… ЮУН ХҮНЛЭГ ЁС…

14980835_1229714460433512_6717707346453215286_n“Өөр бусдын эрх ашиг эхэлж байгаа тэр зурвасаар чиний эрх ашиг хязгаарлагддаг” тухай буюу Хүний эрх, эрх чөлөөний мөн чанарын тухайд бид 26 жил цуугицгаалаа. Үр дүн нь харин эсрэгээр… Миний бодоход арай зөөлөн ярьж байсан бололтой юм.

Үүнийг тун хатуугаар хэлэх, илэрхийлэх хэрэгтэй цаг нь болсон мэт. Тухайлбал, – “ХЭРВЭЭ чи өөр бусдын эрх ашгийг өчүүхэн ч үл тоож, үгүйсгэж, няц гишгэж буй бол чамд ч мөн адил ямар ч эрх ашиг гэж байхгүй шүү!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!”,
- эсвэл хатуугаар “ХЭРВЭЭ чи бусдын оршин буйг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол чамд ч мөн адил оршин байх орон зай байхгүй шүү!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!”,
- бүр хатуугаар “ХЭРВЭЭ чи бусдын амь насыг өт хорхойных мэт үздэг бол чиний амь нас ч мөн адил өт хорхойны үнэ цэнэтэй гэдгийг мэдэж ав!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!” гэх мэтээр шууд шулуухан, бас тов тодорхой илэрхийлж байх шаардлага өнөөдөр тулсан харагдана.
ЯАГААД ийн өгүүлж буйд олон шалтгаан байна.

Нэгхэн жишээг хэлье.
Утаанаас болж хичнээн нярай эхийн хэвэлдээ эндсэн тухай статистик үзвэл хачин юм бий. Бас хичнээн нярай төрөлхийн түнхний мултралтай, төрөлхийн тагнай цоорхой, тархины даралттай төрж буйг тоолбол хачин тоо гарна. Хэдэн арван мянга!!!!!!!!!!!!!!!!. Мэргэжлийнхэн агаар дутагдлаас буюу хортой агаараас болж нярай эндэх хийгээд төрөлхийн эмгэгтэй төрж буйг хэлсэн. Бас хичнээн мянган хүн 5-10 жилийн дараа уушигны хорт хавдраар өвчлөх магадлалтай байгааг ч дурдсан. Улаанбаатарын хүн амын 10 хувиас доошгүй нь байв уу даа. Тэр 10 хувьд нь та ч, би ч орчихсон явааг мэдэх аргагүй. Бүр олон улсын багийнхны судалгаагаар шүү. Дотоодын ийм судалгааг дурдвал улс төржлөө гэж мушгиад юу ч биш болгочихдог аргатай болсон.
Хэдэн арван нярайн амь нас, төрөлхийн эмгэгтэй үр хүүхэдтэй хэдэн арван мянган айл өрхийн насан туршийн хүнд хэцүү амьдрал, сэтгэл зүйн хүнд дарамт энэ бүхний цаана бий.!!!!!!!!!!!!!!!!!!!!!

ГЭТЭЛ…
Утаа бууруулах нэрээр мөнгө төгрөг олдог, мөнгө угаадаг хэсэг байвал яана.!!!!!!!
- Өөрөөр хэлбэл энэ олон мянган хүний амь нас, зовлон, шаналлаар БАЯЖДАГ хэсэг бүлэг…!!!!!!! !!!!!!! !!!!!!! !!!!!!! !!!!!!! !!!!!!!
Утаа бууруулах сан ч билүү, сайхан нэртэй сан бий. Жил бүр тэрбум тэрбумаар нь төсөвлөдөг. Үр дүн нь энэ. Ердөө л хэсэг бүлгийнхний мөнгө угаадаг нэг халхавч болсон.
Сү.Батболдын ЗГ-ын үед Монгол инженерүүд яг адил чанартай, ашиглалт өндөртэй утаагүй зуух хийсээр атал, түүнээс хэд нугларсан үнээр Туркээс хэдэн тэрбумын зуух оруулж ирж шахсан.
АН-ын ЗГ-ын үед ажил хариуцсан зарим нөхдүүд нягтлан энэ тэртэйгээ нийлж ил цагаан цохиж байгаад баригдсан нь ч бий. Ил тод нь энэ төдий. Одоо ч том том мөнгө ярьсан, том том жийп унасан нөхдүүд явж байвал “За энэ утаатай тэмцэх багийнхан байна” гэвэл бараг оноод буучихна даа.
.
Хичнээн мянган хүний эрүүл мэнд, хичнээн нярайн амь нас, өрх бүлийн насан туршийн зовлонгоор нь мөнгө хийсэн үе үеийн Засгийн газрын ажил хариуцсан нөхдүүдийг буудсан ч багадна. Юун хүнлэг ёс. Мулгуу мунхаг хүмүүстэй хүнлэг ёс яриад суудаг цаг биш. Хэдэн арав, зуун мянган хүний амь нас, эрх ашиг, амь амьдралыг өчүүхэн ч сэтгэл өвдөхгүй хохироож буй хүмүүстэй нялагнаж суух шаардлага байхгүй. Бусдын эрх ашиг, амь насыг үл тоодог хүнд ямар ч, бүр өчүүхэн ч эрх ашиг гэж байхгүй гэдгийг хатуухан сануулж, ойлгуулахгүй бол болохгүй болчихсон байна шүү. Өт хорхойнуудаас хатуухан аргаар салахгүй бол хүний эрх энэ тэр гэж нялагнасаар яваад өөрсдөө үхэж мөхөж дуусах нь… Илжирч ялзарсан хэсгийг тайрч хаях хэрэгтэй.

Энэ УТААНЫ асуудал бол зөвхөн нэг л жишээ нь. Улс үндсээ хорлож, хөгжин дэвших нь бүү хэл оршин тогтнох ч боломжийг нь устгаж байгаа авилгалчид, мунхагуудтай хүний эрх, хүнлэг ёс ярьж суух шаардлага байхгүй. Эрүүл ухаанаар ярилцах боломжгүй илжиг шиг нөхдүүдтэй тэр илжигнийх нь түвшинд ярьж, асуудлыг зохицуулах шаардлагатай. Өт хорхойтой хүнлэг ёс ярилцах боломжгүй.

Шударга ёсыг, хүнлэг ёсыг үглэж биш үйл хэргээр, гэхдээ ихээхэн өндөр өртөг золиогоор өмгөөлөн хамгаалдаг юм. Хүн төрөлхтний түүхэнд үеийн үед тийм л байсан. Хүн төрөлхтөн нийтээрээ гэгээрчихээгүй цагт мөн адил тийм л байх болно.
Эхэнд хэлснээ давтая.
- “ХЭРВЭЭ чи өөр бусдын эрх ашгийг өчүүхэн ч үл тоож, үгүйсгэж, няц гишгэж буй бол чамд ч мөн адил ямар ч эрх ашиг гэж байхгүй шүү!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!”,
- “ХЭРВЭЭ чи бусдын оршин буйг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол чамд ч мөн адил оршин байх орон зай байхгүй шүү!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!”,
- “ХЭРВЭЭ чи бусдын амь насыг өт хорхойных мэт үздэг бол чиний амь нас ч мөн адил өт хорхойны үнэ цэнэтэй гэдгийг мэдэж ав!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!”
.
ккк . Хааяа заримдаа ингэж айлгаж байхгүй бол нээрээ даварч байна шүү. “Даварсаар даварсаар дагвын оронд” гэдэг ер ямар утгатай үг юм бол????

 

https://www.facebook.com/NominchimedB/posts/1314293988590968

Naminchimed Baasan

URL:

Сэтгэгдэл бичих