Хэдий болтол Монголчууд биднийг ”мал” мэт хуурах юм бэ?

“Мєн их хvлээсэн дээ гэж ээж таньд заавал хэлээрэй” гэсэн хэмээн олон жилийн дараа залуу эхнэр дагуулж гэртээ ирсэн аавдаа бяцхан охины хэлдэг vг vзэгчидэд зvрхийг нь зvсэх шигхvрдэгсэн. Энэ бол “Зvрхэнд шивнэсэн vг” Монголын уран сайхны киноны тєгсгєлийн хэсгийн сужет. Бяцхан охины энэ vг тухайн киноны утга санааг бvрэн илэрхийлж чаддаг.

Энэчлэн би мєн их ч хэлсэн дээ, бvр сvvлийн 2-3 жил хятадууд хэзээ ч хєгжил бидэнд авч ирэхгvй гэж, байгалийн баялагийг маань харсаар байтал зєєгєєд эхлэх нь гэж, эх нутагт маань ухсан нvх, овоолсон шороо vлдээх нь гэж улиг болтлоо хашгирлаа, тэгэхэд Ховд аймгийн удирдлага, холбогдох яам газрынхан Хєшєєтєд хєгжил ирэх гэж байна, уурхай баригдах гэж байна, цахилгаан станц сvндэрлэх гэж байна, баруун аймгуудыг цахилгаанаар хангах гэж байна, хєгжилд битгий саад бол гэцгээсэнсэн.

Одоо харин харцгаа, “Мон Эн Ко” компанийн эх газрын Хятад эзэд нь Монголчууд биднийг “мал” мэт хуурч болно гэж бодсон бололтой. Эхлээд амлана, тусламж тєдий бага сага мєнгє хандивлана, тvvнд бид хууртана, ингэж бид тэдний “дэглээсн жvжиг”-т итгэн хууртаж байх хооронд хятад руугаа нvvрс зєєх замаа татаад авлаа. Тэд одоо ємнєєс нь сєрсєн бvхний аманд нь мєнгє хавчуулаад, ямар ч vнээр хамаагvй Хєшєєтийн уурхайгаас тvvхий нvvрсийг зєєж эхлэнэ. Тэдэнд монголын хєгжилд хувь нэмэр оруулах тєсєл хєтєлбєрийн дэмжих, хэрэгжvvлэх ямар ч санал санаачлага, тєсєл хєтєлбєр байхгvй гэдэгт би мєрийцєхєд ч бэлэн байна.

“Мон Эн Ко” компанийн эх газрын Хятад эзэд ийм л бодолтой байгаа. Ер нь улс оронд маань vйлчилдэг хууль дvрэм гэж байна уу, эсвэл эрх мэдэлтнvvд хуулиас дээгvvр шийдвэр гаргадаг бочихоо юу?

Даварсан хятадууд “чоно дагасан нохой адил” vнэнч зардас У.Барсболд тэргvvтнээр дамжуулан єєрсдийн бусармаг vйлдлээ халхавчлан гvйцэтгvvлж байна. Ямартай ч тэд зєвшєєрєлгvйгээр баруун Монголчуудын “хєгжлийн vvц” болох Хєшєєтийг зєєгєєд эхэллээ. Уг нь гэрээ хэлэлцээрт тохирсон ёсоор бол тэд Хєшєєтийн уурхайгаас 1 кг нь тvvхий нvvрс гаргахгvй, гагцхvv коксжуулсны дараа зєєвєрлєх асуудлыг яриж эхлэнэ гэсэн байдагсан.

Тэд эхний жилдээ 110.0 мянган тн-оос багагvй, дараагийн жилvvдээс эхлэн жилд 1,0 сая тн нvvрс зєєхєєр зэхэцгээж байна. Одоогийн байдлаар сард 9000 тонн, єдєрт 300 орчим тонн тvvхий нvvрс Хєшєєтийн нvvрсний уурхайгаас баруун хилээр гараад эхэллээ. Аймгийн удирдлагууд сандарч, хий дэмий л хуралдан хятадын 100 хувийн хєрєнгє оруулалттай “Мон Эн Ко” компани, аймгийн Засаг дарга, ИТХ-ын тэргvvлэгчидтэй нийсэн гэрээгээ зєрчлєє хэмээн улиглацгааж байна. Гэсэн хэдий ч “Мон Эн Ко” компанийхан Ховд аймгийн удирдлагийн vгийг vл тоон, яам дээд газрынхантай чинь яриад тохирчихсон, та нар мэддэг юм биш, дуугvй бай гэх зэргээр авирладаг ажээ.

Бодит байдал ийм л байна, энгийн иргэд бид байтугай, бvхэл бvтэн аймгийн удирдлагууд ч хvртэл нутаг усныхаа тєлєє юу ч хийж чадахгvй байна шvv дээ.
Бидний баялагийн хулгайлж зєєх гээд байна, vзэсгэлэнт Сутай хайрханы ар хормойг тvйвээх гэж байна гэж би мєн ч их хэлсэн дээ, одоо итгэцгээв vv, сэрvvн зvvднээсээ сэрцгээе Монголчууд аа. Эс сэрвээс хамаг баялагаа харийнханд алдаад дууслаа.

Ц.Гомбосvрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих