40 хоногийн настай АН-ын “эв нэгдэл”

olloo_mn_1482193585_52012 он. АН олуулаа ялалт байгуулж, олуулаа албан тушаал авч, олуулаа улсын эдийн засгийг тартагт нь тулгалаа.
2016 он. Ард түмэн АН-ыханд сонголтоороо хариу барьсан. Ингэснээр АН-ынхны ухаарлын он жилүүд эхлэх нь тэр. Тэд  УИХ-ын 2016 оны сонгуулиас хойших хугацаанд АН намын шинэчлэл гэхээс илүү намын даргын тухай асуудлаар цэц булаалдсаар байна. Эцэст нь АН-ын даргад нэр дэвших таван фракцын төлөөлөлд намын дарга З.Энхболд багцалсан сум гардууллаа. Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн бүртгэл арванхоёрдугаар сарын 12-17-ны өдрүүдэд болж өндөрлөсөн. З.Энхболд багцалсан сумаа гардуулахдаа “Намын даргад хэн нь ч ялсан энэ таван нэр дэвшигч цаашдаа хамтран ажиллах ёстой. Таван нэр дэвшигчийн хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр намыг цаашид эв нэгдэлтэй, нэг зүгт харсан, бусад нэр дэвшигчээ хүлээн зөвшөөрсөн, хариуцлагатай байгаарай” гэсэн захиасыг хэллээ. Харин нэр дэвшигч Н.Алтанхуяг энэ үеэр таван нэр дэвшигчээ таван хуруу хэмээн нэрлэж, өөрийгөө чигчий хуруутай зүйрлэлээ. АН-ын даргын сунгаанд “Сумтай таван хуруу”-ууд өрсөлдөнө. Тэд 40 хоног өөрсдийгөө намынхандаа сурталчилна.

АН-ын VI Их хурлын төлөөлөгчид намын даргаа орон даяар бүх гишүүүдээсээ сунгаагаар сонгох шийдвэр гаргасан. Бүх гишүүдийнхээ саналаар намын даргыг сонгох болсонтой холбоотойгоор Ардчилсан намын даргын сонгуулийн хороог  30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байгаа юм.  Намын даргын сонгуулийг зохион байгуулах аймаг, дүүрэг, сумын 339 салбар  хороог тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байгаа.   Намын даргын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс бую маргаашнаас эхэлж 40 хоног үргэлжлэн 2017 оны 1 дүгээр сарын 28-нд дуусч санал хураалтыг 1 дүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явагдана. Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөн гишүүд санал өгөх эрхтэй.

Одоогоор 1996 он АН төрийн эрхийг гартаа авсан. Тэд төрөө дөрвөн ч удаа самарч, иргэд цалингаа авч чадахгүй сар жил хүлээсэн, тэтгэврийн хөгшид тэтгэврээ хэзээ буухыг мэдэхгүй хүлээсэн,   орон нутаг бүхлээрээ тоггүй, дулаангүй АН-үүд дагжин чичирч 2000 оны угтаж байв.  Иймээс тэдэнд ард түмэн 2000 онд сонголтоороо хариуг нь барьсан. Энэ үйл явдал дахин 2016 онд дахин давтагдав.

Энэ зуур АН-ынхан шинэчлэл яарьж шилээ маажсаар гүйцгээх. Энэ өдрүүдэд намын жирийн гишүүд фракцын бодлогоо дагадах уу, бие даасан сонголт хийх үү гэх шийдвэрийг гаргана. Ингэснээр намын дарга болох эрхэм тодорч, АН-ын дараагийн түүх эхэлнэ. Таван намын нэгдлийн түүхийг багцалсан сум атгасан таван хуруунуудын аль нэг нь бичих нь.

П.ГОО
Оллоо.мн

URL:

Tags:

Нэр: Anonymous Огноо: 20 December 2016

“АН-ын Усан толгойнууд,АН-ын махан толгойнууд”,,,МАН-ын одоогийн засгййн газар бол тоглоом,АН-ын хоосон данснаас өнөөдөр бид ийм болголоо гэдэг үлгэр 2 жилийн дараа өөрөөр сонсогдоно…Тэр үед илүү дээр болно… дараа жил нь сонгууль болно…Одоо сонгогдох АН-ын дарга болох гэж байгаа нэр дэвшигч дотор түүнийг давуулаад гарчих амьтан эд нар дотор байхгүй.2020 онд бас унана…

Нэр: Anonymous Огноо: 20 December 2016

Нөгөө БАТ-ҮҮЛ хаачив.”АН-ын усан толгойнууд,АН-ын махан толгойнууд”…Сосорбарам -шударга гэж өөрийгөө хэлэгч хаана байна,бууж өгсөн юмуу?Өөрсдийгөө хог болсон гэдгээ мэддэгүй юу? Үргэлж л ганцхан миний эрх ашиг,өөр зүйл үгүйгээр намын ажилд оролцохгүй,Одоо энэ мягар дараагийн сонгуульд их санал авна гэж бүү горьдоорйо усан толгойнуудаа…Элбэгдорж өнөөадөр БИ,БИ,БИ дараа нь яахыгаа аль эрт тодорхойлсон бод идсэн боохой сууж л байгаа тийм үү?

Нэр: Улс тор судлаач. Огноо: 22 December 2016

”Ямар нэг нам нь сонгуульд олонх болж, торийн эрхийг барьж бодлогоо хэрэгжуулэхийг ТОРООС ХУЛГАЙ ХИЙХ БОЛОЛЖ” гэж уздэг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын бутэхгуй нохдуудээс болж АН нь УНЭНДЭЭ СУЙРЛИЙН ИРМЭГТ ИРСЭНДЭЭ. Ийм хэцуу цаг уед ”ХУНИЙ ХУУЧИН НЬ, ДЭЭЛИЙН ШИНЭ НЬ ДЭЭР” гэдэг Монгол ухааны дагуу Н.АЛТАНХУЯГИЙГАА АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА БОЛГОЖ, НАМАА АВЧ УЛДЭХ, АН-ын ГИШУУД, ДЭМЖИГЧИД ЭЭ ХАМГААЛЖ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ БАЙЛГУЙ ЯАХАВ ДЭЭ. Ядаж энд нэр дэвшсэн хумуусийн дотор АРДЧИЛСАН НАМЫГ БУХ ШАТНЫ СОНГУУЛЬД УНАГААЖ, ард тумний дотор тэр нам шиг МУУ МУУХАЙ ЗУЙЛ БАЙХГУЙ ЮМ ШИГ ХАРАГДУУЛААД БАЙГАА Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ООДООС ХАРЖ БАЙГААД “ХУЦ” ГЭЖ ХЭЛЭЭД АРДЧИЛСАН НАМАА ХАМГААЛЧИХ ХУН Н.АЛТАНХУЯГААС ООР БАЙХГУЙ ШУУ ДЭЭ. С.Эрдэнийг “Нас барсан олон хуний нэрээр тэтгэвэрийн их хэмжээний монго авсан нь тогтоогдсон” гэх шиг Нийгмийн даатгалтай олон юм сохоод л ирвэл, энэ хуний алдааг залруулах гэсээр байгаад АН нь суйрнэ. Элбэгдоржийн байгуулсан “нэг ардчилал” хэмээх фракцын гишуун Гантомор нь АН-ын дарга болвол намын даргыг Элбэгдоржид ирэх жил хулээлгэж огоод л АН нь УУСААД БАЙХГУЙ БОЛНО. Монголын Ундэсний Дэвшлийн намын ул суурин дээр байгуулагдсан “МУДН фракцын гишуун Эрдэнэбатыг АН-ын дарга болговол Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан уйлдлийг нь МАН-ынхан гаргаж ирээд АН нь сэхэх биш суйрнэ. Ер нь намыг “хулгай хийх хэрэгсэл” болгосон нохдуудийг намаас хол байлгах нь зуйтэй. Батзандан бол одоохондоо АН-ын дарга хийх хэмжээнд хараахан очоогуй, бэлтгэгдээгуй хун тул “жижигдэнэ” шуу дээ.

Сэтгэгдэл бичих