К.Тевес, Оскар нар Шанхай хотын багт тоглоно

oscar-chelsea-qpr_3223728Бразилын шигшээ баг болон Английн “Челси” клубын хагас хамгаалагч Оскар БНХАУ-ын “Шанхай Тэллейс” багт очихоор болж байгаа бол аргентин довтлогч Карлос Тевес мөн тус хотыг зорихоор боллоо. Гэхдээ Шанхай хотын өөр нэгэн баг “Шэньхуа” багт очихоор болжээ. Тевест БНХАУ-ын баг жилийн 40 сая еврогийн цалин амласан байна. Шанхай хотын энэ багийг Густаво Пойет удирдаж байгаа бөгөөд Обафеми Мартинс, Фредди Гуарин, Демба Ба нарын шилдэг хөлбөмбөгчид тоглож байгаа юм.

32 настай Аргентин довтлогч, одоогоор өөрийн мэргэжлийн тамирчны гараагаа эхэлж байсан “Бока Жуниорс” багт тоглож байна. Өөрийн карьерийн оргил жилүүддээ Коринтианс, Английн “Уэст хэм Юнайтед”, “Манчестер Юнайтед”, “Манчестер Сити”, Италийн “Ювентус” клубуудэд тоглож, арвин амжилтыг үзүүлж явсан тэрээр одоо тамирчны замналын сүүлийн жилүүдээ өнгөрүүлж байгаа юм.

Харин Оскарын төлөө Хятадын “Шанхай Теллейс” баг 60 сая паундыг амласан бөгөөд тамирчны цалин ч үлэмж хэмжээгээр нэмэгдэх аж. Тэрээр ингэснээр “Челси”-гийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгч болон зарагдах юм. Оскарын очих багт “Челси”-гийн хуучин дасгалжуулагч, португал мэргэжилтэн Андре Виллаш-Боаш ажиллаж байна. Мөн өнгөрсөн зун Оскарын шигшээ багийн хамтрагч, бразил довтлогч Халкийг хятадын баг эгнээндээ нэгтгэсэн билээ.


URL:

Сэтгэгдэл бичих