Халдлагаар жуулчин амиа алджээ

17us3svsbci0q7m9qqrh3fta0iЙордан улсын Амман хотноо террорист халдлага гарсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Халдлагаар арван хүн амиа алдсан хэмээн Цагдаагийн газраас уламжлав. Амиа алдагсдын дунд тус улсад жуучлалаар ирсэн Канадын иргэн амиа алдсан гэнэ.

Халдлага Амман хотоос 70 метрийн цаана Карак гэх газар болсон байна. Уг газар жуулчид ирдэг аялал жуучлалын бүс нутаг аж.  Нэг этгээд  иргэд рүү гал нээсэн байна.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мухаммед аль-Момани “Энэ бол террорист халдлага” хэмээн мэдэгджээ. Одоогоор уг халдлагын цаана ямар бүлэглэл байгаа нь тодорхойгүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 


URL:

Сэтгэгдэл бичих