Ж.Энхбаяр: Монроуд компани 440сая төгрөгийн ажлыг 1 тэрбум 800 саяар хийсэн
Монгол Улс авто замаа зун болгон шинэчлэдэг. Энэ нь ч бичигдээгүй хууль мэт жил бүр үргэлжлэн явагддаг. Ийнхүү хийгддэг ажлын гүйцэтгэл хэр байдаг вэ гэдгийг дурьдах нь илүүц биз. Тэгвэл УИХ-ын чуулган өнгөрөгч лхагва гаригт тус асуудлыг хэлэлцсэн юм.
Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ноцтой баримтыг мэдээллээ. Тодруулбал, Тэрээр “300 сая төгрөгний гэрээ хийгдхээр шийдэгдчихсан замын ажилд өөрчлөлт ороод 4.3 дахин өндөр өртөгтэйгөөр буюу 1.3 тэрбум болсон байна. Мөн Монроуд компани 440 сая төгрөгийн ажлыг 4.3 дахин нэмж өөрчилж 1 тэрбум 800 саяар хийсэн байна. Хэнийх гэдгийг нь бид мэднэ. АН-ын бүлгийн дарга байсан хүн. Энэ мэтээр эдгээр компаниудын цаана дандаа улстөрчид өөрсдөө байдаг” хэмээн ярьлаа.
Б.Учрал
BreakingNews.MN
URL: