СОНГОЛТ…
Ихэрсувд-Дүгэрсүрэн, шилдэг наймд Ган-Эрдэнийн дараа Алтай хамтлаг ороход юм юм л бодогдсон.
Монгол бахархал, омогшил, үнэт зүйлийн тухай иргэний, олон нийтийн ойлголт хичнээн их ядуу байгааг л харсан.
Авьяастай нь түрүүлсэн гэдэгт би эргэлзэхийг хүсэхгүй байна. Гэхдээ авьяасуудыг эрэмбэлэхдээ нэгдүгээрт ГАДААД, хоёрдугаарт МОНГОЛ гэж хандах нь л харамсалтай байлаа.
Гэтэл бас, “Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль”-ийн төслийг УИХ-аар оруулж хэлэлцүүлэхэд “бид Дорнын ард түмэн, өөрийн гэсэн соёл зан заншил, ёс уламжлалтай, тиймээс гадаад хуулийг хуулан авч, хэрэгжүүлэх гэх нь буруу” гэсэн УИХ-ын гишүүн А.Сүхбатын саналыг “эхнэрээ зодох гэлээ” гэх мэтээр хүлээн авч, тайлбарлаж, дорнын гэх юмуу, монгол гэр бүлийн эр хүн бол эхнэрээ зоддог, эхнэрээсээ өөр хүнтэй явалддаг, тэрийгээ хадгалан авч үлдэх гэлээ” гэх мэтээр мушгин, түүний хувийн амьдрал руу хүртэл орж сүржигнэх хүмүүсийг юу дуугаргаж байгаа юм бол, яахаараа монгол уламжлалт гэр бүлийг хүчирхийлэл, тэвчишгүй бүхний үүр уурхай гэж үзэж байгаа юм бол гэх бодол, жихүүцэл сэтгэл жиндэж хонолоо.
Бид хэзээнээс өөрсдийгөө, өв соёлоо, ёс уламжлалаа хүний адаг, хог шавхруу гэж үздэг, бүр үзэн яддаг болчихов…
Залуус маань тийм л хэцүү гэр бүлийн орчинд амьдарч байгаа юм байхдаа гэж бодох харамсал тээсэн мэдрэмж сэтгэл урж хонолоо…
Бид юунаасаа уйдаж, юуг хүсэмжилж, хаашаа шүү маягтай явж байна даа, Монголчууд минь
Davaasuren Damdinsuren
URL: