Н.Энхбаяр “Би ямар ч алдаа дутагдал гаргаагүй байхад намайг хилс хэрэгт хутгах гэж байна” гэжээ
Надад огт хамааралгүй асуудлаар намайг шалгах гэж байгааг би улс төрийн зорилготой гэж үзэж байна. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан миний хувьд ноцтой алдаа гаргасан бол хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Харин алдаа дутагдал гаргаагүй байхад хилс хэрэгт холбогдуулах гэж оролдохыг хэзээ ч зөвшөөрөхгүй байх нь иргэн миний эрх мөн.
Гэтэл Хууль зүйн сайдыг урдаа барьсан МАНАН-ын урирдлага өөрсдийн булхайг нуун дарагдуулахын тулд Монгол Улсыг ардчилангуйллын орон болгож, ийм хууль бус үйл ажиллагаандаа хууль хяналтын байгууллагын нэрийг ашиглаж байгаад харамсахын ялдамд буруушааж байна.
Миний бие шударга үнэний төлөө хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллахад бэлэн байна. Харин хүнийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Цөөхөн монголчууд бид заавал нэг нэгнээ улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэлгүйгээр ямар ч албан тушаал хашиж, ямар ч эд хөрөнгөтэй болж болно гэдэгт би эргэлздэггүй. Та бүхэнд хандан хуулийн хүрээнд үнэн, шударга үйл ажиллагаа явуулахыг уриалж байна. Сайн үйлс дэлгэртүгэй” гэжээ.
URL: