Д.Трамп: БИ В.ПУТИН ШИГ УДИРДАГЧ БОЛНО

Трамп-Путин-и-правый-ИнтернационалАНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Д.Трамп сонгогчидтой уулзалт хийх бүрдээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Барак Обамагаас илүү удирдагч гэж үнэлдгээ илэрхийлж байсан.  Тэрээр “В.Путин улс орноо бүрэн хянаж  чаддаг. Иргэдийн 82 хувь нь түүнийг дэмждэг. Энэ бол мундаг удирдагч гэдгийг нь харуулах үзүүлэлт” гээд “Би ч гэсэн ийм удирдагч болно” гэсэн байна.

Өөрийн улсын Ерөнхийлөгчийг харь орны удирдагчаас доогуур тавих нь Д.Трампын гол тактик байсан гэдэг нь одоо тодорхой боллоо. Жирийн америкчуудын дунд В.Путины нэр хүнд асар өндөр байдгийг мэдэх учраас ийм алхам хийсэн гэж ажиглагчид дүгнэж байгаа юм. Д.Трамп өөрөө хувь хүнийхээ хувьд В.Путинд талтай ханддаг бөгөөд өнгөрсөн оны арван хоёрдугаар сард “Д.Трамп бол маш авьяаслаг хүн” гэж хэлснийг нь сонсоод “Нэр төрийн хэрэг” гэж мэдэгдэж байжээ. Эрх ашгийн хувьд хэзээ ч үл эвлэрэх ОХУ-ын удирдагчид ийнхүү талтай ханддагаас нь болж Европын холбооны нэгэн судалгааны байгууллага 2016 онд тохиож болзошгүй геополитикийн таван том эрсдлийн нэгээр түүнийг нэрлэж байв.

С.Төгөлдөр

zindaa.mn


URL:

Нэр: бодол Огноо: 15 December 2016

дайснаа чхайрлах нь ДАЛАЙ БАГШийн сургаал билээ

Сэтгэгдэл бичих