Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ ИХ-ын 35-н төлөөлөгч нартаа АРЬСАН ЦҮНХ бэлэглэжээ
Шат шатны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан нэр, өнгө сольдог ажлыг эрчимтэй үргэлжлүүлж, төсвийн мөнгийг хэрэггүй зүйлд зарцууллаа хэмээн шүүмжлүүлэхэд хүрээд буй.
Тухайлбал АН-ын үед Чингисийн нэртэй болсон төв талбайг Сүхбаатарын болгон сэргээж, мөн хэд хэдэн яамдыг нэрийг өөрчилж, өөрийн “өмч” болгосон. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө мөн л АН-ын үед цэнхэр өнгөтэй байсан Хан-Уул дүүргийн байрын хаягийг улаанаар өөрчилсөн харагдсан.
Үүнийг иргэд “хямралтай, эдийн засаг сул байгаа энэ цаг үед өнга мэтийн жижиг асуудлаар оролдон төсөв мөнгөө үрж байхаар иргэддээ чиглэсэн ажлууд хийгээсэй” хэмээн шүүмжилж байна.
Тэгвэл энэ мэт ашиггүй зарлага дахин Чингэлтэй дүүрэгт халдварлажээ. Тэрээр тус дүүргийн Иргэдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ дүүргийнхээ Иргэдийн Хурлын 35-н төлөөлөгч нартаа тус бүрт нь арьсан ЦҮНХ бэлэглэжээ.
Улсын төсөв улайсан, эдийн засгийн хямралтай үед тэд энэ мэт үр ашиггүй зарлагыг давалгаалуулж байгаа нь харамсалтай.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
bulai yum