Хадбаатарын Бат-Ялалтыг хэн сайн мэдэх вэ?
Хуульч, судлаач Хадбаатарын Бат-Ялалтыг дэмжигчид өнөөдөр сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ. Тэд энэ хүнийг яагаад дэмждэг тухайгаа болон сэтгүүлчдийн дунд зарласан уралдааныхаа талаар мэдээлэл өгсөн юм.
Тэд хэлэхдээ “хуульч, судлаач Хадбаатарын Бат-Ялалт бол ард түмнийхээ зовлон бэрхшээл, амьдрал дунд нь байж, судалгаа шинжилгээ хийдэг, ард түмнийхээ тулгамдсан асуудлыг сонсож, гарц гаргалгааг нь оновчтойгоор тодорхойлж, асуудлаа шийдвэрлүүлэхэд тусалж чаддаг хуульч хүн. Бид хувьдаа энэ хүнийг Монголын төрд байх ёстой хүн гэж боддог. Шударга, өөрийн гэсэн тодорхой, тууштай үзэл баримтлалтай, мэдлэг боловсролтой, эх оронч, хүнээ гэсэн чин сэтгэлтэй Х.Бат-Ялалт шиг залуус бодлого тодорхойлж, шийдвэр гаргах түвшинд ажиллах учиртай. Гэвч өнгө мөнгөний нийгэмд ард түмнээ, эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй залууст олигархи бүлэглэл орон зай өгөхгүй байгаа нь харамсалтай санагддаг. Хүмүүс өнөөдөр өөрт тулгамдсан асуудлаа Иргэдийн шударга Шүүх ТББ-д нэг удаа хандаад шийдвэрлүүлээд сэтгэл амарчихна гэвэл худлаа. Төр засгийн буруу бодлого, шийдвэр, төрийн байгууллагын эмх замбараагүй байдал, хүнээ гэхээсээ илүүтэйгээр амин хувийн болон бүлэглэлийн эрх ашигт үйлчилсэн байдал нь бидний алхам дутамд асуудал үүсгэж, Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болдог.
Харин хуульч, судлаач Х.Бат-Ялалт “Хүний эрхийн онол”, “Нийгмийн хөгжлийн үе шатууд”, “Засаглал хуваах тэгш хэмийн онол” бүтээлүүдээрээ нийгмийн энэхүү тулгамдсан асуудлын гарц, шийдлийг нь тодорхойлсон байдаг. Нийгэмд ач холбогдолтой түүний энэхүү бүтээл олон хүнд хүрч, олон хүнд их зүйлийг ойлгуулаасай гэж хүсч явдаг учраас бид та бүхэнд хандаж байгаа юм.
Магадгүй Х.Бат-Ялалтыг дэмжигчид бид өөрсдийн санаачлагаар бодитой дэмжлэг үзүүлж байж шударга, мэдлэгтэй боловсролтой, ард иргэдээ гэсэн чин сэтгэлтэй залуугийнхаа орон зайг бий болгоно байх. Тиймээс л бид дундаасаа санхүүжилт босгож “Хуульч, судлаач Хадбаатарын Бат-Ялалтыг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт сонин, сайтын хөрөг нийтлэл, телевизийн нийтлэл нэвтрүүлгийн уралдааныг сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ дунд зарлаж байна.
Хөрөг нийтлэл, телевизийн нийтлэл нэвтрүүлгийн уралдааны удирдамжийг сэтгүүлчид та бүхэнд хэвлэлийн мэдээлэлтэй хамт хүргэсэн байгаа. Уралдааны удирдамжтай танилцаад идэвхтэй оролцоорой.
Хуульч, судлаач Х.Бат-Ялалт болон түүний оюуны бүтээлийнх нь талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Хадбаатарын Бат-Ялалтыг дэмжигчид гэсэн фэйж хуудас болон удирдамж дээрх утасны дугаараар холбогдон авах боломжтой.
ЖИЧ: Уралдаанд оролцохыг хүссэн сэтгүүлч та бүхэн 2016 оны 12-р сарын 17-ны өдрийн 14 цагт Иргэдийн Шударга Шүүх Төрийн бус байгууллагын байранд ирж уралдаан зарласан бүтээлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.” хэмээн хуульч, судлаач Хадбаатарын Бат-Ялалтыг дэмжигчид мэдээлэл хийлээ.
URL: