Шоронгоо биш Төрөх эмнэлгийн тоогоо нэммээрсэн
Нийслэл ердөө гурван төрөх эмнэлэгтэй. Цаг хугацааны явцаар элэгдэж муудсанаас өөр баригдаж боссон нь үгүй. Хоёрдугаар эмнэлэг л гэхэд жаахан газар хөдлөлтөнд нурах хэмжээнд хүрлээ. Эмнэлгийн ачаалал ихээс шинэ төрсөн хүүхдийг 24 цаг болгоод гаргадаг аж. Эмнэлгийн байрыг шинэчлэх асуудал яригдаж байгаа ч ажил болгон хэрэгжүүлээгүй байна. Ямартай ч Нийслэлийн нэгдүгээр төрөхийг нурааж 150 ортой эмнэлгийн байр барихаар болжээ.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн төрөх эмнэлгийн байрыг ч мөн нураан барих гэнэ. Нэг ч болов эмнэлэг нь шинэчлэгдэж байвал олон нийтийн тавгүйтэл бага ч болов засрах биз ээ. Тэгээд ч төрөх эмнэлгээ засварлаж чадахгүй хирнээ шоронгийн тоогоо нэмсээр байгаа засаглалаа иргэд буруутгаж байна. Одоогоор улсын хэмжээнд 14 хорих анги бариад байгаа юм. Улс орон уруудахаар шорон баригддаг, дэгжин дээшилвэл төрөх баригддаг гэдэг билээ.
gonews
URL: