Хууль хүлээх зуур хүчирхийллийн гэмт хэрэг өсч байна

7edgouljt9qe766up23jogei21“Гэр бүлийн хүчирхийлэл 2013 оноор дуусгавар болно” хэмээн Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байсан. Тэрбээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьж, хэлэлцсээр өнгөрсөн хавар баталсан. Гэсэн ч шинэ Засагийн газар тус хуулийг эргүүлэн татсан. Баталсан хугацаагаар бол өнгөрсөн есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх ёстой байв. Хуулийг буцаан татсантай холбоотойгоор олон нийт эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал цуглаан хийсэн ч тусыг эс олов. Өнгөрсөн сарын 29-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байсан. Гэтэл Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь хуралдаа ирээгүйн улмаас хойшлуулсан. Энэ нь яван явсаар өнөөдрийг хүрэв.

Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас болж гарсан гэмт хэргийн тоо өсч тус хуулийг батлах хүлээлтийн явцад хамгийн ихээр хохирдог хүүхэд, эмэгтэйчүүдийн TOO нэмэгдэж байна. Үүнийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон мэдээллээс харж болно. Тодруулбал, энэ оны эхний арваннэгдүгээр cap хүртэл гэр бүлийн хүчирхийллийн улмаас 1333 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 102-аар буюу 8.3 хувиар өссөн байна. Зөвхөн өнгөрсөн арваннэгдүгээр сард гэхэд 125 хэрэг шинээр бүртгэгджээ. Ганцхан сарын дотор хүчирхийллээс үүдсэн 125 хэрэг гарсан нь манай улсын гуравхан сая хүн амын тоонд хэтийдсэн тоо. Гэтэл хууль хэлэлцэх, батлах өдөр хоногийг хойшлуулсаар. Гэмт хэргийн улмаас энэ оны эхний 11 сард 25.8 мянган иргэн хохирсон байна. Албан ёсоор цагдаад бүртгэгдсэн 125 хэргийн цаана 25 мянган хохирогч байгаа бол бүртгэгдээгүй хэчнээн хэрэг, хэчнээн хохирогч байгааг бид мэдэхгүй. Хохирсон иргэдийн 1248 буюу 4.8 хувь нь 18 хүргэлх насны хүүхэд, 10.5 мянга буюу 40.8 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Хэдий хүртэл хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийллийн хохирогч болж, TOO нь өссөөр байх вэ.

 

 

Ц.СҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих