Ц.Нямдорж сайд шүүхийн үүд сахиж, “аавын хаалга” татна
Сүүлийн үед экс ерөнхийлөгч, хууль зүйн сайд хоёрын хоорондын дайн ширүүсэж хэвлэлээр байлдах болсон. Бие биенийхээ хөрөнгийг ээлжлэн илчилж авлигачин дээрэмчинээр цоллов.
Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хөрөнгө үнэхээр монголын ард түмний нүдийг бөлтийлгөж чихийг дэлдийлгэсэн нь үнэн. Насаараа төрд тэр дундаа хууль хяналтын байгууллагыг толгойлж яваа энэ хүн яахаараа ингэж тэнгэрт тултал баяжиж хөрөнгөжисөн нь үнэхээр эргэлзээтэй бас сэжигтэй байгаа нь хүн бүрийн анхаарлыг татав.
Ичсэн хүн хүн ална гэгчээр Хууль зүйн сайд өөрийг нь илчилсэн нөхдийг баривчлуулж хорихыг ч санаархсан гэх…
Одоо олон нийтийн дунд түүнийг сайдын суудлаас нь буулгаж хууль хяналтын байгууллага, авлигатай тэмцэх газраар шалгуулах хэрэгтэй гэсэн хатуу шүүмжлэл өрнөж байна.
Ууртай сайд маань эцэст нь экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг өөрөөс нь илүү хөрөнгө идсэн уусан хүн гэж зарласан. Хань татнаа гэж…
Гэтэл урт хэл хүзүү орооно гэдэг болж мань хүнийг Н.Энхбаяр шүүхэд өгөхөөр болжээ. Тэрбээр Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг шүүхийн үүд сахиулж, шоронгийн хаалга татуулах болно гэж амлажээ.
Монголд үнэхээр шударга ёс гэж байдаг бол төрөөс төрсөн тэрбумтан сайд баларах нь бололтой…
Баабардоо
URL: