Рашаан сувилалд амрахыг хориглоно!
Энэ үгийг таны төлөө хэлж байна. МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалын газрын үйл ажиллагаанд 8-дугаар сарын 4-нөөс 26-ны өдрүүдэд МХЕГ-ын хяналтын улсын ахлах байцаагч нар шалгалт хийжээ.
Манай Улсад нийт 160 гаруй рашаан сувилал үйл ажиллагаагаа явуулдагаас магадлан итгэмжлэгдсэн 27 сувилалд шалгалтийг хийсэн байна. Шалгалтаар рашаан сувилалууд 2010,2011 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилтэндээ хяналт тавьж, биелэлтийг улирал тутамд гаргаж хагас бүтэн жилээр тайлагаж үр дүнг тооцож ажиллаагүй, 100 дээш ортой рашаан сувилалд эмийн сан ажиллуулах ёстой байтал ажилуулаагүй, шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, техник нь хангалтгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Тухайлбал Оргил, Галт халуун ус зэрэг рашаан сувилалд эмч, сувилагч нар нь эмчлэх, сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байжээ.
Тиймээс МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар энэхүү асуудлуудыг хэлэлцэж, МХЕГ-аас Эрүүл мэндийн яаманд рашаан сувилалын үйл ажиллагааг сайжруулах санал тавихаар болжээ. Ингэхдээ Рашааныг судлах, ашиглах, хамгаалах тухай үндэсний хөтөлбөрийг боловсруулахад анхаарах шаардлагатай хэмээн зөвлөлийн гишүүд үзсэн байна. Мөн МХЕГ-ын дарга аймаг нийслэлийн холбогдох мэргэжлийн хяналтын газруудад үүрэг өгч, байнгын хяналт тавьж ажиллах шийдвэрийг гаргалаа.
Бидний сайн сайн гэгддэг газруудын нэг энэ дунд явж байхад хэнд ч итгэж амарч байна гэж суухав. Тиймээс ер нь рашаан сувилалд амрахыг хориглосон нь дээр юм байна.
URL: