МОНГОЛ БӨХИЙН ЖУДГИЙГ ХААШ НЬ ХӨТЛӨНӨ ВЭ, А.СҮХБАТ АВАРГА ГИШҮҮН ЭЭ!
Агваансамдангийн Сүхбат аваргыг харж, түүнийг дэмжиж, түүн шиг болохыг хүсч мөрөөдөж ирсэн мянга мянган залуусын нэг нь би байна. Сэргээш хэрэглэсэн гэсэн асуудалд орооцолдоход нь дотроо өмөөрч, нулимс дуслуулан зодгоо тайлахад нь хамт уйлж суусан хүмүүсийн нэг нь ч бас л би. Түүнийг Монголын үндэсний бөхийн холбоотой холбоотой асуудалд хэл амаа билүүдэж, олон эхнэрийн өвөр дамжсан нэр зүүж, улс төрийн хэнээ тусч нам нам дамжиж явахад нь ч дотроо өмөөрдөг байлаа.
Харин өчигдөр тэрээр хэвлэлийн бага хурал зарлаж МҮБХ-ны ээлжит бус “Их эе” энэ сарын 10-ны өдөр хуралдахаар болсоныг дуулгалаа. Гэтэл МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж/бараг л хэмжээгүй эрхэт хаан/ TV9 телевизийн шууд нэвтрүүлэгээр “Энэхүү “Их эе” хуралдах боломжгүй гэсэн шүүхийн шийдвэр бий”-г бичиг цаас үзүүлэн тайлбарлав. Хөндлөнгөөс харахад энэ бол нийт монгол бөхчүүдийн сайн сайхны тусын тулд, ирээдүйн хөгжилөөс үүдээгүй хэрүүл болох нь хэнд ч тодорхой. Зөвхөн А.Сүхбатын талынхан, Р.Нямдоржийнхоны эсрэг эрх мэдэл, ашиг хонжооны төлөөх хэрүүл тэмцэл гэдгийг монголын ард түмэн сүүлийн хэдэн жил яс махандаа тултал ойлгосон. Р.Нямдорж гэгч эрхэм бол их сургуулийн багш байсан нэгэн учраас асуудалд яаж ч хандаж болох л доо. Харин А.Сүхбат аварга минь та наанадаж Монгол бөхийн дээд цолоо, цаанадаж хууль тогтоох дээд байгууллагад нутгийн ард түмнээ төлөөлөн төр барилцаж буйгаа бодмоор юм. Улсын их хурлын гишүүн хэмээн хэр баргийн аавын хүү хийж чадахгүй ажлыг танай нутгийн ард түмэн танд итгэл хүлээлгэн сонгосон. Түмэн олныхоо энэ их итгэл найдварыг алдахгүйн тулд улам хичээж, цаашид суралцаж, алхам бүртээ боловсорч байхын оронд энэ тэндэхийн Төрийн бус байгууллагын хэрүүлд манлайлан оролцож яваа тань Монгол бөх хүний жудагт нийцэхгүй л байлтай.
Та “Би монголын ард түмэнд өртэй хүн” гэж олон удаа ярьж байхыг миний энэ муу дэлдиймэр сонсож байлаа. Таны өрөө төлөх арга бол хууль тогтоох байгууллагад байгаа үедээ зөвхөн монгол бөхийн гэлтгүй олон чухал хуулиудыг санаачлан батлуулж, түүнийхээ алдаа дутагдлыг дор бүр нь засч залруулах явдал гэж би мунхагла
URL: