Хүнээ биш малаа тэргүүнд тавьдаг улстөрчид…
Хаашаа л харна адуу урагшаа гаргахыг хориглосон Шадар сайд У.Хүрэлсүхд зориулагдсан магтаал сайшаал…Зарим нь бүр шүлэглэж байна:
Тахийн удамт Монгол адуу
Тахилга сүлдэнд мөнхөрсөн адуу
Эрийн заяа Молор эрдэнэ минь
Эргээд олдохгүй Морин эрдэнэ
Монгол төрийн сайд У.Хүрэлсүх таныг адуу эвшээтэл магтая гээд…
Энэ шүлгээ хоёрын хоёр хөтлөгчтэй “Шадар сайдын цаг”-аараа битгий уншиж үзээрэй. Шадар сайд зориг гаргасны хувьд гаргасан. Учир нь адуу экспортлохыг хориглоно гэдэг нь цаад утгаараа Хятадын эсрэг авч байгаа манай эдийн засгийн хориг арга хэмжээ юм. Гэхдээ урд хөршийн ухаан манартлаа цохиулаад унадаг Баярсайхан биш. Нөгөө талаар энэ шийдвэр нь хүнээ бус малаа тэргүүнд тавьдаг монгол төрийн нүүр царайг харууллаа. Утаанд угаартаад үхэх шахаж байгаа хотод мянган төрөлт тутмын 10 нь ургийн гажигтай төрж байна. Цаашдаа энэ тоо улам өсөх биз. Гэтэл утааны талаар ярьж байгаа ганц хүн нь Улаанбаатар нь дэлхий хамгийн бохирдолтой хотуудын тоонд орсоныг баяр баясгалантайгаар зарласан Д.Оюунхорол сайд гэхээр үнэхээр дотор давчдам. Монголчууд морио дээдэлдэг ч адууны мах иддэг. Нэгмөсөн адууны махыг идэшиндээ хэрэглэхийг хориглосон тушаал гаргаач Шадар сайд аа…
НУУЦ.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ нийтлэлийг бичсэн хүн тэнэг юму.. Харин ч зөв шийдвэр байна. Амьдаар нь хил гаргахыг хориглосон гэж байхад. Морио хайрлах нь зөв.