Сүлдэндээ залсан Монгол адууг ийм байгааг хараад би тэвчихгүй
Өчигдөр Сошиал ертөнцөөр олныг шуугиулсан мэдээллүүд хөвөрсөн. Монголчууд адуугаараа морин эрдэнэ хэмээн дээдэлдэг ард түмэн. Гэтэл Бичигтийн боомтоор монгол адууг бөөн бөөнөөр нь гаргах гэсэн их оочер дараалал үүсгэсэн, тэнд олон хоног өвс тэжээл, усгүйгээс болж тураалдаа орж, үхэж үрэгдэж байгаа адууны тухай мэдээлэл гарсан билээ. Мөн үүнтэй зэрэгцэн Өвөрмонголд монгол адууг машинаар хайр найргүй дайран алж байгаа тухай мэдээлэл, бичлэг цахим ертөнцөд тархсан.
Үүнтэй холбоотойгоор Шадар сайд У.Хүрэлсүх шуурхай хурал зарлаж адуу болоод малыг амьд хил гаргахыг хориглолоо. Ийнхүү ар араасаа хөвөрсөн мэдээллийн хүчээр өвлийн хүйтэнд ачааны машины тэвшин дээр ачигдан олон хоног өвч тэжээлгүй цаазын тавцан руу одож байсан монгол адуу аврагдаж байгаа бололтой. Гэхдээ энэ хэр үр дүнтэй болохыг цаг хугацаа л харуулах биз ээ.
Харин адууг машинаар дайрч алж байсан хятад улсын иргэний зургийг өнөөдөр нэгэн fb хэрэглэгч олны дэлгэлээ. Тэрээр “Фб-ээр яваад байгаа адуу дайраад байсан бичлэг….Тэр нөхөр чинь энэ хужаа гэнээ. Сүлдэндээ залсан Монгол адууг ийм байгааг хараад би тэвчихгүй.Энэ Монгол оронд чинь эх орон ард түмэн-мал, хил, хэлээ гэсэн чин үнэн сэтгэлтэй дарга эрх мэдэлтэй хүн байна уу??!!! Иргэнийг нь зодуулна дарга нар нь зодсон хүнийг хаацална,газар шороогоо хамгаалсан хүн алуулна араас нь нэхэж байгаа хүн байхгүй”тосон бумбын нуруу”,27 настай шалдан банди ард түмний тэжээж байсан үйлдвэрий 49% нь хувьчлаад авсан гэсэн ерөнхийлөгч нь авчихсан байх шиг одоо монгол түмний хийморь молор эрдэнэ болсон адуу малыг чинь аймшиггүйгээр дайрч байхад бид дуугай байсаар… Дайруулчаад мах цусаа гоожуулан зогсоо
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
дэлхийн талыг эзэлсэн, дэлхийн 2-р дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн морийг зориуд ингэж дайрж зургийг нь аваад тамлаад нааш нь явуулаад байдаг хужаа нар одоо өөрсдөө задрана.