Трамп эзэмшдэг байсан бүх хувьцаагаа сонгуулийн өмнө худалджээ

1АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп 2016 оны зургаадугаар сард өөрийн эзэмшилд байсан янз бүрийн компаниудын бүх хувьцаагаа худалдсан тухай мэдээллийг The Washington Post хүлээн авсан байна.

Тухайн үед сонгуулийн өмнөх сунгаа эхэлж байсан бөгөөд зургадугаар сарын 22-нд Трамп эхний хоёр сая долларын хөрөнгө оруулалтаа хийж байсан аж. Трамп сонгуулийн кампанит ажилд нийтдээ 66 сая доллар зарцуулжээ.

Түүний худалдаалсан үнэт цааснууд дотор Boeing концернийн хувьцаа орсон бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчид зориулсан шинэ онгоц бүтээхэд хэтэрхий их зарлага гаргалаа гэж тэрээр өмнө нь уг компанийг шүүмжилж байсан билээ.

 

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Сэтгэгдэл бичих