АЙДСАА ДАВАХ 9 ЭНГИЙН ЗӨВЛӨМЖ

a0a888_fear_x974Та яг одоо ямар нэгэн зүйлээс айж, түгшиж, хий дэмий л самгардаж, туйлдаж байгаа юм биш биз. Тэгвэл танд дараах зөвлөмжүүд хэрэг болох болно.

1. Ямар нэгэн юм хий. Юу ч байж болно. Идэвхгүй байдал нь айдсыг улам л нэмэгдүүлдэг.

2. Шийдвэр гарга. Юуг ч хийж чадахгүй гэж өөрөө өөртөө итгүүлж суухын оронд өөрчлөлт хийж шийдвэр гарга. Шийдэмгий бус байдал нь айдас, түгшүүрийг мөн л дэвэргэдэг.

3. Төсөөлөл тухайн болох нөхцөл надад хэрхэн нөлөөлөх буюу ямар мэдрэмж төрүүлэхийг урьдчилан мэдэхэд хамгийн сайн нөлөөтэй.Ашиг тусгүй, дэмий биздээ гэж бодох нь айдас, түгшүүрийг бас л ихэсгэнэ.

4. “Энэ бол боломжгүй зүйл” гэж хэлэхийн оронд “Боломжгүй зүйл байдаггүй” гэж хэл. Учир нь бүх зүйл боломжгүй биш шүү дээ. Байж боломжгүй гэж мэдрэх тусам айдас улам л ихэснэ.

5. “Би чадахгүй” гэхийн оронд “Яагаад үзээд алдаж болохгүй гэж БИ чадна” гэж хэл. Сөрөг байдал нь айдас, түшгүүрт л тус нэмэр болохоос танд хэрэггүй.

6. Бодит байдлаас зугтаж суухын оронд үнэнтэй нүүр тул. Худал хуурмаг бол айдсын гол эх сурвалж.

7. Бачуурч суух хэрэггүй. Цэвар агаарт гарч уужуу амьсгал. Багтарч, сандрах нь айдас, түгшүүрийг өөгшүүлдэг.

8. Ялагдалтайгаа эвлэрч суухын оронд өөрийн гаргасан алдаандаа таларх. Учир нь та ахиж хэзээ ч тийм алдаа гаргахгүй. Харин түүнээсээ суралц. Огтхон ч алдаа гаргахгүй төгс байх гэж зүтгэх нь айдсаа л бий болгож буй хэрэг.

9. Марафонд гарах гэж байгаа мэт тайван байж, цаг хугац


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих