Швейцарь улс С.Баярцогт нарын хэргийг шалган үр дүнд хүрч байна
Швейцарь улсын хуулийн байгууллага С.Баярцогт нарын үйлдсэн санхүүгийн гэмт хэргийг шалган, нэлээн үр дүнд хүрээд байгаа. Чингээд МУ-ын төрийн болон ТББ-уудад хандаж, боломжтой бол МУ-аас гэрч олж өгөхийг хүсэхэд, Швейцарийн монголчууд 100% зардлыг нь даан, Цэнхэр үст Цэрэн, Байгаль орчны холбооны тэргүүн Туяа нарыг гэрч бол хэмээн урьж ирүүлээд байгаа билээ. Энэ бүсгүйчүүд маань С.Баярцогт нарын маш нууц гэмт хэргийг шаардлагыг ханган сайн гэрчлэх нь Монголын ард түмний эрх ашиг билээ.
Өнгөрсөн жилийн 6 сарын 20-нд Швейцарийн мэдээллийн хамгийн том хэвлэлийн нэг болох “Өглөө” сонинд “Монголын экс сайд мөнгө угаасан байж болзошгүй хэргээр сэжиглэгдэв” гэсэн гарчигтай нийтлэл гарсан нь нөхөр Баярцогтын хэрэг дээр швейцарийн хуулийнхан жил гаруй ажилласан гэсэн үг. Тэрээр энэ хугацаанд монголчуудад нэрийг нь хэлэхээс татгалзсан гурван найз /хэрвээ байдаг бол/ болон хэзээ, хэдэн удаа, хаашаа хийгдсэн гэх хөрөнгө мөнгөний хэмжээ, гүйлгээ, шилжүүлэг нь энэ улсын прокурорт ил байгаа л гэсэн үг.
Банкны хувийн нууц, өмчинд халдаж болохгүй хууль байдаг ч энэ улсад зохион байгуулалттай гэмт хэрэг, террор бүлэглэл, хээл хахууль, мөнгө угаалтын системтэй холбоотой хэрэг илэрвэл уг этгээдийн бүх мэдээллийг шаардаж авах хуулийн хөшүүрэг нь хууль хэрэгжүүлэгч байгууллагад байдаг.
Шударга төртэй Швейцарь улсад талархъя!
https://www.facebook.com/dmnegdel/photos/a.1402932456652727.1073741829.1402550363357603/1819705988308703/?type=3&theater
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
швецарь улс бусдын мөнгийг татан төвлөрүүлж ашиг олчихоод араас нь хэрэг шалгаад унадаг системтэй байх нь ээ