Ээ чааваас даа эх орончид минь!
Инээд эгдүү хоёр зэрэг төрүүлсэн LiveVideo үзлээ. Хэд хоног худал цуу шуугисан мэдээллийн талаар хохирогчийн төрсөн эцэг, хамтлагийн гишүүн, өмгөөлөгч, найз гэх мэт бодит мэдээлэлтэй хамгийн ойр байгаа хүмүүс нь ярьж байлаа. Хэвлэлийн хурал эхлэв үү үгүй юу хүмүүс хэдэн зуугаараа сэтгэгдэл бичиж хэрэлдэв. Жишээ нь доорхи нөхөр бол аав хүү хоёрыг ч хооронд нь ялгахгүй хэл амаа билүүдэн сууна. Уул нь Сэвжидийн Сүхбаатар гуай бол хуруу товшиж тэмцэл хийдэг энэ шалчиганууруудын хажууд ёстой хийсэн юмтай, жинхэнэ утгаар нь үндэсний урлаг соёлыг түгээн дэлгэрүүлж, тэмцэж яваа “Эх оронч” хүн юм. Өөртэйгөө таарсан өмхий бачим өрөөндөө хэдэн мянгаараа шамбааралдан том том бурах хар хэрээнүүд настай хүний үгийг ч тогтоод сонсчих тэвчээргүй. Их л бодож тэд нар про зургаа солино биз. Бас л хурууны ажил шүү дээ. Бид ч хуруугаараа тэмцээд олон жил боллоо доо. Хүйтэн өдөр бол гэрээсээ ч цухуйх зориггүй л гарууд шүү дээ үнэндээ. Мэдэхгүй биш.
Хэрэг үүсгээд шалгаж эхлэсэн байна, мөрдөн байцаалт хэвийн явагдаж байна, эмчилгээ хийгдэж байна, шүүх эмнэлэг харуицлага муутай байна гэнэ гэхдээ учиргүй хэвлэлийн хурал хийх хэмжээнд бэрхшээл тулгараагүй байсан юм байна, гэтэл “Гай болсон, юу ч хийж чадахгүй арчаагүй царайлсан сошиал хар хэрээнүүд, хандалт цуглуулах гэсэн өлөн мэдээллийн сайтууд, хуудсууд”-н балгаар л цаг зав гаргаж хүрч ирэн залруулга хийж байна шүү дээ. Хасбуу тамганы учир начрыг хүртэл ярьж өглөө өөр юу хэрэгтэй вэ ? Шүүх цагдаа нь шударга бус ажиллаад, нөгөө улсууд нь нэмж биднийг доромжлоод ингээд асуудал үүсвэл бид хайртай дуучнаа өмөөрч Оросын элчингийн үүдэнд тайван жагсаал хийн шаардаж тэмцэж болох шүү дээ. Одоо яг хаана очиж хэнтэй тэмцэлдэх гээд байгаа юм бол. Захын нэг танхай албан хаагчийн үйлдлээс болоод гудамжаар явсан Орос царайтай хүмүүсийг барьж авч зодох юм уу, юуны эсрэг тэмцээд байгаагаа яг сайн мэдэж байгаа юм уу ?
Хамгийн харамсмаар нь худлаа том том ярьсан, ална хядна гэсэн тэр коммент болгоны ард нэг нэг хүн далжийчаад сууж байгаадаа тэр нь Монгол улсын иргэн царайлсан түлээ юм аа хөө гэж бодохоор гутмаар ичмээр санагдлаа.
Ч.Ганжавхлан
URL: