“Гоёл-2017″ өндөрлөлөө

5208

Энэ жилийн Гоёл наадам Топ модель шалгаруулалгүйгээр өндөрлөлөө.

Тэрээр ирэх жил 30 дахь удаагийн гоёлоор топ шалгаруулна гэдгийг холбогдох албаны хүмүүс дуулгасан бөгөөд энэ жил шалгуур хангах хүн байгаагүй гэнэ. Харин Эрэгтэй шилдэг Азжаргал, эмэгтэй шилдэг загвар өмсөгч Долгион болсон юм.

Мөн тус наадмын шилдэг зурагчнаар  н.Цогоо шалгарсан бол Шилдэг загварын товчоогоор “Мастер Додо” шалгарлаа.

Энэ удаагийн гоёлд спорт хувцасны брэндүүд шинээр олон төрсөн бөгөөд анх удаа гоёлын тайзнаа монголын усны хувцасны коллекци танилцуулагдсан юм. Үүнээс харахад Монгол үндэсний хувцас маань жил ирэх бүр л хөгжиж, яруу тансаг болсоор байгаа нь бахдалтай. Түүнчлэн монгол ноолуур, ангийн үс, хонины ноос, яс, хээ угалз гээд хувцас загварт Монголын бүхэн маань сайхан зохицож, хөгжлөө олсоор байгаа нь жил жилийн Гоёлын онцлог байв.

У.Сайхан

5195 5196 5197 5198 5199 5200 5201 5202 5203 5204 5205 5206 5207 5208

 

 


URL:

Сэтгэгдэл бичих