Хар тамхитай цүнхээ “Монгол шилтгээн”-д болсон “Play Time”-ын үеэр хулгайд алдаад…
Хэсэг залуус хар тамхитай цүнхээ 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 27-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Шилтгээн” амралтын газарт зохиогдсон “Play Time” тоглолтын үеэр хулгайд алдсанаас болж том хэрэг дэгджээ. Гэхдээ найз охиныхоо цүнхэнд хам тамхи хийсэн нь ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн 4-р курсийн оюутан Т.Б байжээ. Бусад нь хар тамхи байсныг мэдээгүй тул хэрэг дэгдмэгц гэнэтийн цочролд орсон гэнэ. Оюутан залуутай хамт найз бүсгүй нь болох А, мөн “Futuroma” гэдэг амьд хөгжмийн хамтлагт соль гитар тоглодог байсан Э.А гэдэг залуу байжээ. “Play Time” тоглолтын үеэр нийтдээ 20 гаруй хулгайн хэрэг гарчээ. Тухайн үед эргүүлийн цагдаа нар бургаснаас гурван үүргэвч олсон байна. Оройн 18 цагийн үед цагдаагийн майхан дээр 20 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр ирээд “тоглолт үзэж байгаад, гурван ширхэг үүргэвчээ алдсан байгаа” гэжээ. Хан-Уул дүүргийн оршин суух хаягтай, А гэх охины цүнх содон шинж тэмдгээрээ таарч байсан тул хүлээлгэж өгөхөөр Гачуурт дахь цагдаагийн хэсэг дээр очжээ. “Алдсан эд зүйлс байна уу, гаргаж ирээд бүртгэж үз” гэхэд нэг цүнхнээс нь цаасанд ороосон тамхинууд, нөгөө цүнхнээс нь сонингийн цаасанд боосон нойтон өвс, нэг цүнхнээс нь тамхи ороодог цаас, шүүлтүүр, нунтаг тамхи зэрэг гарч ирчээ. Ингээд хар тамхины хэрэг дэгдэхэд залуус эхэндээ “бид нарынх биш, мэдэхгүй” гэж байсан ч сүүлдээ өндөр залуу нь “эдгээр зүйлс минийх байгаа юм гэж хэлсэн” гэнэ. Тэр нь ШУТИС-ийн оюутан байсан агаад “…Play Time тоглолт үзэхээр найз охин А болон Э А нарын хамт Монгол шилтгээн рүү явсан. Орой сүүлийнх нь тоглолтыг үзчихээд 23 цаг өнгөрөөд хоол идчихээд майхандаа ирэхэд манай майханы цоожийг эвдлээд гурван цүнх хулгайлсан байсан. Цүнхээ алдсан талаараа цагдаад мэдэгдсэн. Цагдаа нь А бид хоёрыг цүнхээ онгойлгоод доторх эд зүйлсээ бүртгээд үз гэхээр нь онгойлгож үзэхэд миний нүдний шилний хайрцагтай долоон ширхэг ороосон тамхи, А-гийн цүнхнээс нэг ширхэг ороосон тамхи, хуйлсан мөнгөн дэвсгэрт, Э.А-гийн цүнхнээс ууттай нунтаг өвс гаргаад ирсэн. “Энэ юу юм” гэж асуухаар нь би эхэндээ “минийх биш” гэхэд итгэхгүй байхаар нь сүүлдээ “минийх” гээд үнэнээ хэлсэн…
URL: