Хэлмэгдэгсдийн хөшөөг сүйтгэсэн этгээдийг шалгаж байна

Хэлмэгдэгсдийн хөшөөг өрөмдөж цоолон, лантуугаар цохиж гэмтээсэн хэрэг энэ сарын 7-ны өдөр гарчээ. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэн шалгаж байна.

5066

Уг хэрэгт СХД-т оршин суух хаягтай, 35 настай Д.Э-г сэжиглэн шалгаж эхэлсэн байна. Түүний Хэлмэгдэгсдийн хөшөөг лантуугаар цохиж, устгаж гэмтээж буй нь хяналтын камерт бичигдсэн байжээ. Мөн гэрчүүдийн мэдүүлэг ч баталж байгаа аж.

 

Харин сэжигтэн Д.Э нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг бөгөөд одоогоор хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Цаашид сэжигтэн Д.Э-ийн биед сэтгэц эмгэг судлалын шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах, түүний хувийн байдлыг нарийвчлан тогтоох шаардлагатай аж.

 

Түүнд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Эрүүгийн хуулийн 153.1. Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.


URL:

Сэтгэгдэл бичих