Д.Зоригт та дэд сайд болохоосоо өмнө 17 тэрбумынхаа учрыг тайлбарлана уу?

6181e24431zorigt.jpg

Уул уурхайн дэд сайдын марафонд нэр нь нэлээн урагштай яригдаж байгаа нэг нөхөр бол Дашдоржийн Зоригт юм. Оюутолгойн гэрээг “самарч” хийсэн гурван сайдын нэг гэдгээрээ алдаршсан тэрбээр, сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа хэсэгтээ сураг тасраад байв. Гээд яахав, шинэ сонгууль ч дөхөж, мань эр ч телевизийн нэвтрүүлгээр эргэн тодорч гарч ирсэн гэхэд болно. 25-р суваг телевизийн  “Монгол толгой” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах болсон түүнийг “толгой”-ны асуудлаас салах сонирхолгүй нэгэн юм гэх яриа ч дагах болсон. Хэрэг дээрээ бол Д.Зоригттой холбоотой хуудуутай асуудал олон. Тухайлбал,  агаарын бохирдлын эсрэг гэж төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүд нь  түмний татварын мөнгийг уух хэрэгсэл болж  хувирсан асуудлуудтай ч түүний нэр холбогдоно.  Түүнийг  сайд байх үед төсөл болон түлшний үйлдвэрт зориулсан мөнгөнөөс цохисон компаниуд ч өдгөө хаа байгаа нь мэдэгдэхгүй явна. Агаарын чанарыг сайжруулах ажлыг зохицуулж байсан Цэвэр агаар сангийн захирал асан  Н.Хүрэлсүх нягтлан бодогч нартайгаа хуйвалдан их хэмжээний мөнгө  завшиж  шоронд орсон. Эргэн санахад, дөрвөн жилийн өмнө ДЦС-2 ТӨХК-ийг түшиглэн коксжсон түлш үйлдвэрлэхээр болж байв. Тэгээд үйлдвэрийн нээлт хийж, сайд асан Д.Зоригтхүртэл сэтгүүлчдийг дагуулан очиж байв.

Гэвч  тэр төсөл 17 тэрбум төгрөг салхинд хийсгэснээр төгсгөл болж байлаа.  2012 оны намар ашиглалтад өгөхөөр тохиролцон 17 тэрбумыг төсөвлүүлсэн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 300 мянган тонн нүүрс боловсруулж 135 мянган тонн кокс гаргаж, 210 мянган тонн шахмал түлш нийлүүлэхээр яригдсан. Д.Зоригт ч нийслэлийн утаа баяртай гэж хэлэх цаг ирлээ гээд л ярьж байсныг хэвлэлүүд бичдэг. Коксжих түлшний үйлдвэрийг барих тендерт “Аморе интернэшнл” бусдаас цойлон гарч, тендерийг шүүрсэн байдаг. Гэхдээбайгуулагдаад удаагүй “Аморе интернэшл” ийм том бүтээн байгуулалтын ажил огт хийж байгаагүй бөгөөд яагаад тендерт ялав гэдэг сонирхол татсан асуудал байж ирсэн.

Н.Хүрэлсүх сэжигтнээр татагдахаасаа өмнөхөн “Коксжих түлшний үйлдвэрт төсвөөс нэмж 2,5 тэрбумыг өгсөн нь хэний лобби байв. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригтын хийсэн ажил юм шүү. Тэнд ийм их мөнгө шингээж яах гэсэн юм. Үйлдвэрийн төсөв анхнаасаа хангалттай байсан” хэмээн асуудал хөндөж байжээ. Өнөөдрийн тухайд хоёрдугаар цахилгаан станц дотор өнөөх 17 тэрбумын өртөгт үйлдвэр байхгүй.  Тэгэхээр сайд асан Д.Зоригтыг дэд сайд болох марафонд ханцуй шамлаад байгаа энэ үед “ 17 тэрбум төгрөгийн  үйлдвэр яасан бэ” гэж асуух хэрэгтэй болж байна.

Тэрбээр  нөхөн сонгуульд нэр дэвшихдээ сайхан сайхан амлалтууд өгч байсныг эргэн саная. Нийгмийн баялгийн зөв хуваарилалтыг бий болгож Оюутолгой төслийн гэрээг баталснаар иргэн бүрт эх орны хишгийг хүртээнэ, Нийслэлээ утаагүй амьдралын эрүүл орчинтой болгож хотын соёлыг хэвшүүлнэ, Гэр хорооллын газрыг орон сууцаар сольж тохилог орчинд амьдрах боломжийг бүрдүүлнэ, Чингэлтэй дүүргийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ, Сонгогч иргэдийнхээ боловсрол, мэдлэгийг бүх талаар урамшуулан дэмжинэ, Сонгогчдоо ажилтай, орлоготой болох арга замыг эрэлхийлж, бүтээлч санаачлагыг дэмжинэ гэж байлаа. Гэвч түүнийг үлгэр ярьж байсан гэж өдгөө иргэд дүгнэдэг юм билээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих