Нисгэгчид нь ажил хаяснаас Lufthansa 1700 нислэгээ цуцаллаа

11f0ace5edb0570ebigГерманы агаарын тээврийн Lufthansa компанийн ажилтнууд ажил хаяснаас болоод тус компани даваа гарагт 1700 нислэгийг цуцалснаа мэдэгдсэн байна. Намар дуустал ажилдаа гарахгүй гэж мэдэгдээд байгаа нисгэгчид, тэдний багийн гишүүд үүний өмнө 23-ны өдрөөс 26 хүртэл ажлаа хаяхад тус компани 3000 орчим нислэгээ цуцалсан юм. Үүнээс үүдээд Lufthansa өдөр тутам хэдэн арван сая еврогийн алдагдал хүлээж байна.

Цалингаа нэмүүлэхийг хүссэн нисгэгч, тэдний багийн гишүүд энэ тэмцлээ арван нэгдүгээр сарын 30 хүртэл үргэлжлүүлнэ гэж байгаа юм байна.

Эх сурвалж: www.assa.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих