ШУУРХАЙ: Амиа алдсан 4 хүн метилийн спиртийг архитай андуурчээ

4972

Энэ сарын 26-нд буюу Улс тунхагласны баярын өдрөөр  Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петро чайна тачин тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн 13 ажилчин  үл мэдэгдэх шингэн зүйлийг согтууруулах ундаа гэж уусны улмаас хордож, 4 хүн нас барсан хэрэг гарсан.

Эх сурвалжийн хэлж байгаагаар  тэдгээр иргэд  метилийн спиртийг архи гэж андууран уусан ажээ.

Метилийн спирт нь   өнгөгүй  шингэн, дарвигнасан амттай, спирттэй төстэй үнэртэй бөгөөд  олон салбарт нэвтэрсэн байдаг аж. Тодруулбал, формальдегид, анилины будгийн үйлдвэрлэл, үл хөлдөгч, тэсрэгч холимогийг бэлтгэх, лак, олифийн уусгагч болгон  өргөн ашигладаг байна. Хүний эрүүлмэндэл сөрөг нөлөөтэй хорт бодис юм.

Хордсон иргэдийн талаар  Эрүүл мэндийн яамнаас “Хордсон талаарх мэдээллийг авсан даруйдаа ЭМЯ яаралтай арга хэмжээ авч ажилласан.  Одоо ажлыг хэсэг Дорнод аймагт ажиллаж байгаа. Одоогоор 24 өвчтөнийг илрүүлж, 5 өвчтөнд гемодиализ эмчилгээнд оруулаад байна. Бусад нь гадуур эмчилгээ хийлгэж байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтворжих хандлагатай байна. Бид гурван цаг тутам мэдээлэл авч байгаа” гэв.

Харин хордсон иргэдийн эмчилгээ болон биеийн байдлын талаар Дорнод аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийнхөн мэдээлэл өгөх боломжгүй, даргаас асууж байж мэдээлэл өгнө гэх зэргээр хүнд суртал үзүүлжээ.

 

Хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тодруулбал, хэн хэзээ хаанаас ямар зорилгоор энэ спиртийг оруулж ирснийг судлах юм байна.

http://www.24tsag.mn/content/143028.shtml


URL:

Сэтгэгдэл бичих