Зэс үнэд хүрнэ
Дэлхийн цэвэр зэсийн хэрэглээ ирэх онд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гурван хувиар өсч, 22 сая тонн болох төлөвтэй байна.
Дэлхийн зэсийн эрэлтийн 40 гаруй хувийг бүрдүүлдэг Хятадын эрэлт ирэх онд таван хувиар өсөх таамаг гарчээ. Харин цэвэр зэсийн үйлдвэрлэл өмнөх оныхоос 6.5 хувиар нэмэгдэж, 22.4 сая тонн хүрэхээр байна.
Зэсийн үнэ 2019 он хүртэл жил бүр 1.5 хувиар өссөөр 6906 ам.долларт хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна.
Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн ханш арваннэгдүгээр сарын 25-ний баасан гаригт Лондоны металын бирж дээр 5847 ам.долларт хүрсэн нь сүүлийн 17 сарын хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Богино хугацааны энэ огцом өсөлтийг зах зээл судлаачид АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулсантай холбон тайлбарлаж байна. Учир нь Трампын мөрийн хөтөлбөрт аж үйлдвэрлэл, дэд бүтэц дэх хөрөнгө оруулалгыг нэмэгдүүлнэ хэмээн тусгагдсан байсан. Бүр тодруулбал, тэрбээр ирэх арван жилийн хугацаанд зам, гүүр, нисэх онгоцны буудал, эмнэлэг, сургууль зэргийг барихад нэг их наяд ам.доллар зарцуулна гэдгээ мэдэгдсэн. Барилга байшин, аж үйлдвэрийн бүтээн байгуулалтад зэс хамгийн их хэрэгтэй байдаг тул БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын өсөлт үүнд бас эерэгээр нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. БНХАУ дэлхийн нийт зэсийн эрэлтийн бараг тал хувийг дангаараа эзэлдэг. Үүний зэрэгцээ хятадууд дэд бүтцийн салбартаа 720 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулаад байгаа билээ. Мөн Канадын Ерөнхий сайд улсынхаа дэд бүтцийн салбарт 125 тэрбум ам.доллар нийлүүлэхээ мэдэгдсэн.
Өнгөрсөн долоо хоногт ажиглагдсан зэсийн ханшийн энэ өсөлтийг түр зуурын, ердөө л долоо хоног үргэлжлэх огцом өсөлт юм хэмээн Capital Economics’’-ийн шинжээч Каролайн Бэйн мэдэгдэзд байгаа юм. Учир нь томоохон бүтээн байгуулалтууд анх санаачлага гарсан цагаас хойш дунджаар таван жилийн дараа биелэлээ олдог. Тиймээс энэ жилдээ, мөн ирэх жилдээ зэсийн ханш огцом өсөхгүй гэж дүгнэж болохоор байна. Харин дээр дурдсан томоохон бүтээн байгуулалтууд хамгийн эртдээ 2018 хамгийн оройдоо 2020 оны хооронд зэсийн эрэлтийг эрчимтэй өсгөж тонн тутам нь 6,600 ам.доллар хүрч, цаашид урт хугацааны өсөлт бий болно хэмээн Чилийн Антофагаста уурхайн ерөнхийлөгч Эрнандез хэвлэлийнхэнд мэдээлжээ.
“BREE”-ГИЙН ТООЦООЛЖ БУЙГААР ИРЭХ ЖИЛ ЗЭС 6826 AM ДОЛЛАРТ ХҮРНЭ
Австралийн Эрдэс баялаг, эрчим хүчний эдийн засгийн газар (ВRЕЕ)-ын тооцоолж буйгаар ирэх жил зэсийн дундаж үнэ тонн тутамд 6826 ам.доллар байх төлөвтэй байгаа аж. Харин үүнээс хойш 2019 он хүртэл жил бүр 1.5 хувиар үнэ өссөөр 6906 ам.доллар болох ажээ. Үүнд цэвэр зэсийн үйлдвэрлэлийн өсөлтийн удаашрал болон хөгжиж буй улс орнуудын зэсийн хэрэглээний өсөлт голлон нелөөлөх гэнэ. Зэсийн уурхайн олборлолт ирэх оноос жил бүр 4.6 хувиар өссөөр 2019 он гэхэд 24 сая тоннд хүрэхээр байгаа аж. Үүнд, Перу, Замби, Конго Улсын олборлолт голлон нөлөөлөх ажээ. Дэлхийн зэсийн хэрэглээ жил бүр 3.5 хувиар өссөөр 2019 он гэхэд 25.9 сая тоннд хүрэхээр байна. Түүнчлэн тухайн үед Хятад дэлхийн зэсийн нийт хэрэглээний 51 хувийг эзэлдэг болох төлөв гарчээ. Тухайлбал, Замбид зэсийн олборлолт жилд 10 хувиар өсөх бөгөөд 2019 онд жилдээ 1.5 сая тонн зэс үйлдвэрлэхүйц хэмжээнд хүрэх ажээ. Тус улсад “First Quantum Minerals’’-ийн “Сентинэд” уурхайн өргөтгөлийн дүнд 300 мянган тонн, “Vedanta”-гийн “Konkola” уурхайгаа 250 мянган тоннын хүчин чадалтай болгож өргөжүүлэх ажээ. Бүгд Найрамдах Конго Улсад “Glencore-Xstrata’’-гийн “Камопго” уурхай 300 мянган тонн, “Мутанда” уурхай 200 мянган тонн болж өргөжихөөр байна. Австралийн тухайд 2016 оны долдугаар сараас 2017 оны долдугаар сарын cap хүртэл 985 мянган тонн зэс олборлохоор байгаа бөгөөд 2018-2019 онд уг үзүүлэлт 1.2 сая тонн болох таамагтай байна. Эдгээр нь тус улсад хэрэгжиж буй “Rex Resources’’-ийн “Hillside” болон “OZ Minerals’’-ийн “Carapateena” уурхайн үйлдвэрлэлээс голлон хамаарч буй юм. Цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэл Австралид өнгөрсөн онд 5.1 хувиар өсч, 477 мянган тонн болжээ. Үүнд “ВНР Billiton’’-ы “Olympic Dam” болон “Glencore Xstrata”-гийн ‘Townsville” цэвэршүүлэх үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах болсон нь голлон нөлөөлж буй юм.
ДЭЛХИЙН БАНК ӨӨДРӨГ ТААМАГ ДЭВШҮҮЛЭВ
Дээр дурдсанчлан “BREE” харьцангуй өөдрөг таамаглал буюу урт хугацаандаа зэсийн үнэ өсөх таамаг дэвшүүлээд байгаа ч Дэлхийн банкны зэсийн үнийн төлөвт ирэх онд дундаж үнэ 6900 ам.доллар, ирэх онуудад 6880 ам.доллар байхаар тусгажээ. Тус банкны тооцоолж буйгаар зэсийн үнэ 2025 он хүртэл 6800 ам.доллараас буурахгүй ажээ. Зэсийн үнийн бууралт салбарын компаниудын ашиг орлогыг багагүй нэрвэж буйн тод жишээ нь “Codelco” юм.
Дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч Чилийн “Codelco” өнгөрсөн тавдугаар сарын 30-нд эхний улирлын үйлдвэрлэл нь ялимгүй буурч, металын үнэ буурснаас үүдэн ашиг орлого ч буурсныг мэдэгдлээ. Тус компани эхний улиралд 383 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад бүтээгдэхүүний гарцын хувьд 0.3 хувиар буурсан дүн юм. Мөн татварын өмнөх ашиг нь 539 сая ам.доллар болж 38 хувиар буурчээ. Гэхдээ үйлдвэрлэлийн зардлаа танах алхмууд хийсний дүнд бүр илүү огцом буурч болох аюулаас ангид байж чаджээ. Цаашдаа зардлаа танаж, бүтээмжийг дээшлүүлэх ажлаа үргэлжлүүлэх юм байна. “Codelco” компанийн зэсийн төслүүдэд 2021 он гэхэд 27 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэх төлөвтэй байна.
ЗЭСИЙН ХЭРЭГЛЭЭ ӨСНӨ
Олон улсын зэсийн суцалгааны группийн тооцоогоор дэлхийн цэвэр зэсийн хэрэглээ ирэх онд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гурван хувиар өсч, 22 сая тонн болох төлөвтэй байгаа юм. Тэр дундаа дэлхийн зэсийн эрэлтийн 40 гаруй хувийг бүрдүүлдэг Хятадынх таван хувиар өсөх тухай мэдэгджээ. Харин цэвэр зэсийн үйлдвэрлэл өмнөх оныхоос 6.5 хувиар нэмэгдэж, 22.4 сая тонн хүрэхээр байна. Нэгэн үе тонн нь 8000, 9000 ам.доллараас илүү үнзд хүрээд байсан зэс ойрын хэдэн жилийн хугацаанд дунджаар 6800 ам.долларын үнэд хүрэх тухай судалгааны байгууллагууд таамаглал дэвшүүлээд байна. Гэхдээ энэ бүхэн Хятад, АНУ, Европ болон хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн байдлаас ихээхэн хамааралтай байх гэнэ. Гэхдээ энэ нь зэсийн салбарынхны хувьд тийм ч чамлахаар үнэлгээ биш бөгөөд зэсийн салбар ашигтай бизнес хэвээр байх боломжтой төвшин юм.
“GOLDMAN SACHS GROUPINC” ТААМАГЛАЛАА ӨӨРЧИЛЛӨӨ
“Goldman Sachs Group Inc” зэсийн үнийн ойрын 12 сарын таамаглалдаа өөрчлөлт оруулж, 4200 байсныг 4800 ам.доллар болгон нэмэгдүүлжээ. Зэсийн үнэ эрэлт нийлүүлэлтайн тэнцвэрээс тогтдог. Гол худалдан авагч БНХАУ, АНУ-ын хэрэгцээнээс шалтгаалдаг гэсэн үг. Дэлхийн нийт зэсийн 45 хувийг хэрэглэдэг БНХАУ үйлчилгээний салбартаа нэмүү өртөг шингээх бодлого зарласны дараа зэсийн үнэ ханш уналтад ороод байсан. Одоогийн байдлаар гэхэд эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр нийлүүлэлт талдаа 400 мянган тоннын илүүдэлтэй байгаа аж.
Тооцоог гаргасан эдийн засагчдын өгүүлснээр, энэ удаагийн өсөлт хэтэрхий огцом буюу хүснэгтэд парабол хэлбэрийн муруйг үүсгэж буй. Ийм маягаар тогтсон үнэ тогтвортой байдаггүй харин хэлбэлзэл бага буюу зиг заг хэлбэрт шилжсэн цагт л тухайн тогтсон ханш тогтворжих магадлал өндөрсдөг байна Эго ч үгон болж, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа 6000 ам.долларт хүрсэн ханш одоо 5800 ам.долларт хүртэл уруудаад байгаа. Гэхдээ ямар ч байсан 5000-аас буухгүй гэдэгг шинжээчид итгэлтэй байгаа юм.
Дэлхий даяар байрласан хөрөнгийн биржүүдийн агуулах дахь зэсийн нөөц өнгөрсөн есдүгээр сараас хойш 32 хувиар багасчээ. Энэ нь цаашид эрэлт өсөхийн хамгийн тод дохио болж байна гэж шинжээчид үзэж байна. Хөрөнгийн биржүүдэд хийгдэж буй урт хугацааны
гэрээний үнэ нь шууд худалдан авалт хийх гэрээнийхээс өндөр тогтож байгаа нь цаашид үнэ өснө гэсэн бас нэгэн тэмдэг аж.
ХӨГЖИНГҮЙ ОРНУУД ЗЭСИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ӨСӨЛТӨД НӨЛӨӨЛЖЭЭ
Өнгөрсөн жилүүдэд зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ харьцангуй хомс байсан учир зах зээлд өндөр үнэ ноёлж байсан. Харин өнөөдөр зах зээлд нийлүүлэлт нэмэгдэж, улмаар зэсийн ханшийг сулруулах нөхцөл бүрдэж байна. Зэсийн үнэ ханш зах зэзлд дээгүүр байсан өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулагчид зэсийн төслүүдэд хөрөнгө хаяж, үр дүнд нь 2013 онд олборлолг, үйлдвэрлалийн хурдацтай өсөлт бий болсон гэж хэлж болно. Ийнхүү нийлүүлэлтийн илүүдэл харьцангуй доогуур хэмжээнд байгаа нь эрэлт өссөнтэй холбоотой. Гэхдээ эрэлтийн өсөлтөд Хятад болон хөгжиж буй улс орнууд тулгуур үүрэг гүйцэттэхээр байгаа ч хөгжингүй улс орнууд ирэх жилүүдэд зэсийн хэрэглээний өсөлтөд урьд урьдны жшгүүдийнхээс илүү том байр суурьтай оролцох төлөвтэй байгаа ажээ.
Хятадын зэсийн эрэлтийн өсөлт тус улсын Засгийн газрын эдийн засгийг шинэчлэх бодлогын үр дүнд саарч мэдэхээр байгаа ч эрчим хүчний салбарт, ялангуяа цахилгаан дамжуулах шугам сүлжээнд үлэмж хэмжээний хөрөнгө оруулах төлөвлөгөө нь зэсийн ханш өсч магадгүй гэсэн баталгаа болж байгаа юм. Үүнээс гадна Хятадад биржийн бус агуулахуудад зэсийг санхүүгийн барьцаа хэлбэрээр хадгалах явдал нь зэсийн импортыг өнгөрсөн оны сүүлч болон энэ оны ихээр хүчтэй дэмжжээ.
Иймд тус улсын Гуандун, Нинбо, Лянюнган, Далян дахь биржийн бус агуулахууцад нөөц мөн хугацаанд ихэсчээ. Түүнчлэн Хятадын Нөөцийн газар өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард 200 мянган тонн цэюр зэс хуцалдаж авсан тухай хэвлэлүүд мэдээлсэн юм. Уг алхам нь зах зэадд үүсээд байсан цэвэр зэсийн нийлүүлэлтийн илүүдлээс 200 мянган тонныг даруй алга болгож буйг шинжээчид тэмдэглэж байсан. Гэсэн ч энэ онд 400 мянган тонн цэвэр зэсийн илүүдэл нийлүүлэлттэй байх тооцоог Олон улсын зэсийн судалгааны групп гаргасан юм.
Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: