Төв бассейныг нээлттэй дуудлага худалдаанд оруулах доод үнийг 10 тэрбум 871.6 сая төгрөгөөр тогтоолоо

1201611241479922065Усан спорт сургалтын төв буюу Төв бассейныг нээлттэй дуудлага худалдаанд оруулах доод үнийг 10 тэрбум 871.6 сая төгрөгөөр тогтоосон талаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээллээ. 1986 онд байгуулагдсан энэхүү барилга нь зоорийн давхрын хамт гурван давхар, нийт 4201 метр кв тайлбайтай. Мөн засаг даргын 2005 оны тушаалаар спорт, сургалтын зориулалт бүхий 7180 метр кв газрын эзэмшилтэй аж. Түүнчлэн усан спортын улсын болон олон улсын тэмцээн явуулах стандартын шаардлага хангасан 240 үзэгчийн суудал бүхий танхимтай. “Усан спорт сургалтын төв” компанийн хувьд нийт хөрөнгө эхний хагас жилийн байдлаар нэг тэрбум 67 сая төгрөгөөр хэмжигдэж байгаа бол 301.7 сая төгрөгийн өр төлбөртэй байгаа аж. Үйл ажиллагаа талдаа эхний хагаст 65.8 сая төгрөгийн, 2015 оны бүтэн жилийн дүнгээр 94.5 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Барилгын онцлогоос шалтгаалж эхний хагас жилийн санхүүгийн тайланд цалингаас гадна цэвэр, бохир ус болон дулааны зардал өндөр байгаагаас гадна элэгдлийн зардал нийт зардлын 20 орчим хувийг эзэлж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих