ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫГ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАВ
1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал юм.
Энэхүү баярын өдрийг тохиолдуулан Өмнөговь аймагт Үндэсний бөхийн барилдааныг 11 сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын ивээл дор амжилттай зохион байгууллаа.
Аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн, аймгийн арслан У.Батнасан, заан Г.Энх-эрдэнэ, Б.Амгаланбаатар, харцага Т.Төгсдөлгөөн, Б.Гансүх, начин Б.Дорж нарын хүчит 32 бөх зодоглосоноос Б.Мижидсүрэн түрүүлж, аймгийн заан Б.Амгаланбаатар үзүүрлэлээ.
URL: