Шатахууны үнийг буулгая
Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг 100 хувь импортын шатахуунаар хангадаг. Харин дэлхийн зах зээл дээр 2015 оны 5-р сарын 13өдрийн байдлаарнэг баррель нь 58 ам.доллар нефть байсан бол өнөөдөр баррель нь 48 ам.доллар байна. Үүнээс үзэхэд өмнөх оноос 10 ам.доллараар бууржээ. Оны эхэн үед 1 баррель 28 ам.доллар болтолоо буурсан.
Валютын ханшнаас болж шатахууны үнээ бууруулж чадахгүй байна гэх нь утгагүй. Гэтэл шатахуун импортлож зардаг компаниуд нь бахь байдгаараа сууцгааж байна. Шатахууны үнэ буурвал хямралтай байгаа эдийн засагт нөлөөлж, идэх талхны мөнгө нь ч гэсэн бага зэрэг буурах ёстой. Яагаад олон улсын зах зээл дээрх түүхий нефтийн үнэ хэд дахин буурчихаад байхад шатахууны үнэ хямдрахгүй байгаа юм бэ.
Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг хэр хэмжээнд байлгахыг бараг нефть импортлогч хэдхэн компаниуд мэддэг болсон гэхэд хэлсдэхгүй. Тэд маргааш өглөө босоход бензиний үнээ нэмсэн байвал тэр даруйдаа талх, гурил, такси гээд бензин, түлштэй холбогдсон бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг жамтай. Оны эхэн үед 1 баррель 28 ам.доллар байхад бараа бүтээгдэхүүн, бензины үнэ буурахгүй байгааг тэд хэлэхдээ судалгаагаар аажимдаа өсөх дүр зураг гарч буй. Тиймээс тэр бүгдийг дагуулан ойр, ойрхон нефтийн бүтээгдэхүүний үнийг хөдөлгөх нь осолтой хэмээн үзэж байна хэмээн тайлбарлаж байсан.
Уг нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Цаашдаа бензин шатахууны үнэ өсөхгүй, доод хязгаартаа 2-3 жил байна гэж судлаачид үзэж байгаа. Тийм ч учраас дэлхийн олон оронд шатахууны үнийг хямдруулж байна. Монгол Улс ч оновчтой зохицуулалт хийж 2020 он хүртэл шатахууны үнийг бууруулж тогтвортой байлгах боломжтой. Хамгийн багадаа 250, цаашлаад 400 төгрөгөөр буурах бололцоо бүрдсэн байна. Шатахууны үнийг буулгаснаар ард иргэдийн эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлд хэмнэлт гарна, бизнес эрхлэгчид баялаг бүтээгчдийн зардал багасч ашиг нэмэгдэнэ. Нүүрсний салбарт л гэхэд олборлолтын зардлын 50 хувийг шатахуун эзэлж байна. Тэгэхээр шатахууны үнийг бууруулах замаар ард иргэд, баялаг бүтээгчдээ дэмжиж эдийн засгийг идэвхжүүлэх боломж байна хэмээн хэлсэн.
Тиймээс шатахууны үнийг буулгавал бараа бүтээгдэхүүний үнэ ч даган буух тул эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлье гэвэл Уул уурхайн сайд аа, Газрын тосны газрынхаан анхаараарай. Та нарын хийх ёстой ажил чинь шүү!!!.
М.Буянжаргал
Dorgio.mn
URL: